Монгол Улсын Авилгатай тэмцэх газраас эрхлэн гаргасан "Мэдүүлэг гаргагчдад зориулсан гарын авлага" 2016 онд шинэчлэн хэвлэгдсэн байдаг.
Авлигын эсрэг хуулийн 10 дугаар зүйлийн 10.3, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах,
ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3-т зааснаар мэдүүлгээ тухайн
албан тушаалд сонгогдсон буюу томилогдсон өдрөөс хойш 30 хоногийн дотор, цаашид тухайн албан тушаалыг хашиж
байх хугацаандаа жил бүрийн 2 дугаар сарын 15-ны дотор шинэчлэн гаргаж холбогдох байгууллага, албан тушаалтанд
өгөх үүрэгтэй.
Дээр дурдсан хугацаанд мэдүүлгээ хугацаа хожимдуулж гаргасан нь хүндэтгэн үзэх шалтгаангүй бол Авлигын эсрэг
хуулийн 10 дугаар зүйлийн 10.5, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын
зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4 дэх хэсэгт тус тус зааснаар гаргаж өгөөгүйд
тооцно.
Мэдүүлэг гаргагчдад зориулсан гарын авлагатай энд дарж танилцана уу.