Байгууллагын үйл ажиллагааны зорилго стратегийн үндсэн зорилтууд

Эрхэмлэх зарчим 1. Хуулийг баримтлах

Төрийн үйлчилгээг иргэдэд хүргэх, УИХ, Засгийн газар, Нийслэлийн Засаг даргын бодлого шийдвэрийг хэрэгжүүлэх аливаа үйл ажиллагаа нь Монгол улсын үндсэн хууль бусад хууль тогтоомжийн хүрээнд явагдана.

Эрхэмлэх зарчим 2. Хэрэглэгчээ дээдлэх

Төрийн үйлчилгээг иргэдэд хүргэх Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын үйл ажиллагаа нь хэрэглэгчээ дээдэлсэн, иргэд олон түмэнд чиглэсэн байна.

Эрхэмлэх зарчим 3. Ил тод, нээлттэй байх

Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын үйл ажиллагаа нь ил тод, нээлттэй байх бөгөөд иргэдийн санал бодол, төрийн ба төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, олон түмний идэвхи оролцоонд тулгуурлана.

Эрхэмлэх зарчим 4. Шударга, ардчилсан ёс

Иргэдэд төрийн үйлчилгээг үзүүлэхдээ нас хүйс, яс үндэс, мэргэжил боловсролоор нь ялгаварлалгүйгээр голч шударга ёсыг баримтлана.

Эрхэмлэх зарчим 5. Хариуцлага хүлээх ёс

Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газар түүний хэлтэс, ажилтан бүр Монгол улсын хууль тогтоомж, дээд байгууллагын шийдвэрийг хариуцсан салбар нэгж байгууллага, иргэдэд хүргэж, хэрэгжилтийг нь зохион байгуулах, биелэлтэнд нь хяналт тавих талаар хуулиар хүлээсэн үүргээ чанд биелүүлж хариуцлага хүлээнэ.

Стратегийн зорилт /хүрэх үр дүн/

Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газар 2016-2020 онд дараах зорилтыг дэвшүүлж байна. Үүнд:

Стратегийн зорилт 1.

Стратегийн бодлого төлөвлөлт, удирдамж санал, төсөл хөтөлбөр боловсруулах, зохицуулах хяналт шинжилгээ хийх замаар Засаг даргын үйл ажиллагаанд цаг үеэ олсон, мэргэжлийн үйлчилгээ дэмжлэг үзүүлэх.

Хүрэх үр дүн 1: Нийслэлийн өмнө тулгамдаж байгаа асуудлуудыг шийдвэрлэхэд иргэдийн санал бодлыг авч, удирдлагын үйл ажиллагаанд тусган иргэдийн болон хөндлөнгийн хяналтын тогтолцоог боловсронгуй болгож, цахим засаглал хөтөлбөрийг бүрэн хэрэгжүүлнэ.

Стратегийн зорилт 2.

Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх оновчтой бодлогыг хэрэгжүүлнэ.

Хүрэх үр дүн 1: Байгальд ээлтэй, үр ашигтай дэвшилтэд техник технологи, инноваци нэвтрүүлэх, орон нутгийг хөгжүүлж төвлөрлийг сааруулах замаар агаарын бохирдлын эх үүсвэрийг багасган түүхий нүүрсний хэрэглээг үе шаттайгаар хориглож бохирдуулах бодисын хаягдлыг бууруулна.

Хүрэх үр дүн 2: Агаарын чанарыг сайжруулах бүсийг шинэчлэн тогтоож, халаалтын зориулалтаар шатааж хэрэглэхийг хориглох зүйлсийн жагсаалтыг гаргаж, дэглэмийг мөрдүүлнэ.

Хүрэх үр дүн 3: Стандартын шаардлага хангасан боловсруулсан түлш үйлдвэрлэх үйл ажиллагааг дэмжин хөгжүүлж, түүхий нүүрсний хэрэгцээг орлуулна.

Стратегийн зорилт 3.

Агаарын чанарын хяналт, мониторингийн сүлжээний тасралтгүй найдвартай ажиллах нөхцлийг бүрдүүлнэ.

Хүрэх үр дүн 1: Агаар бохирдуулагч суурин болоод хөдөлгөөнт эх үүсвэрээс үүдэлтэй хаягдал хийн стандартыг мөрдүүлнэ.

Хүрэх үр дүн 2: Иргэд олон нийтийг агаарын чанарын мэдээллээр хангах улмаар түүнээс эрүүл мэндээ хэрхэн хамгаалах зөвлөмжөөр хангана. 

 

Утааны улирал эхэллээ. Та амны хаалтыг өөртөө болон үр хүүхдүүддээ гадаа орчинд байнга зүүлгэж чадах уу?
Чадна
Чадахгүй /эдийн засгийн өртөг өндөртэй/
Чадахгүй /зүүж хэвшээгүй/
Бусад /Та сэтгэгдлээр хариулна уу/
Made Here