-Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслээс ялгарах нүүрсхүчлийн хйин хэмжээ, хөдөлгүүрийн багтаамжаас хамааруулан ангилал тогтоох журам

1.3. Тээврийн хэрэгслийн оношлогоо, хяналт зохицуулалтын алба нь “Агаарын бохирдлын төлбөрийн тухай” хуулийн 7.3-т заасны дагуу тухайн автотээврийн болон өөрөө явагч хэрэгсэлд техникийн хяналтын үзлэг хийсний үндсэн дээр ногдох төлбөрт тохирох ангилалыг тогтоон Автотээврийн хэрэгслийн гэрчилгээнд тэмдэглэл хийнэ.

1.4. Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийг өмчлөгч, эзэмшигч нь “Агаарын бохирдлын төлбөрийн тухай” хуулийн 7.3-т заасан ангилалын дагуу агаарын бохирдлын төлбөрийг холбогдох татварын албанд мөн хуулийн 9.3-т заасан хугацаанд багтаан төлнө.

                  Хоёр. Төлбөр тогтоох үйл ажиллагаа

2.1. Агаарын бохирдлын төлбөрийн хэмжээг автотээврийн болон өөрөө явагч хэрэгслээс ялгарах нүүрсхүчлийн хийн хэмжээ, хөдөлгүүрийн багтаамжаас хамааруулан дараахь байдлаар тогтооно:

Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн ангилал 

        Бензин хөдөлгүүртэй                 Дизель хөдөлгүүртэй Жилд ногдуулах төлбөр (төгрөгөөр)

                СО2 хийн ялгарал (г/км)           СО2 (%)                Хөдөлгүүрийн багтаамж (cм3)

                         А    121-180 5.5-8.0                                                   1500 хүртэл 1800
                         Б    181-250 8.1-10.5                                                 1501-2500 2100
                         В    251-350 10.6 -12.0                                              2501-3500 3500
                         Г    351-500 12.1-13.5                                               3501-4500 5000
                         Д   501-750 13.6 -14.5                                              4501-5500 7500
                         Е    751-ээс дээш 14.6-ээс дээш                                5501-ээс дээш 9500

2.2. Дараахь тохиолдолд автотээврийн болон өөрөө явагч хэрэгслээс ялгарах нүүрсхүчлийн хийн хэмжээ, хөдөлгүүрийн багтаамжаас хамааруулан дахин ангилал тогтоолгоно:а/ ажил, үйлчилгээний шаардлагын дагуу эрх бүхий байгууллагын зөвшөөрлөөр автотээврийн болон өөрөө явагч хэрэгсэлийн хөдөлгүүр болон түүний эд ангид нэмэлт, өөрчлөлт хийгдсэн бол;
б/ хөдөлгүүрийг сольсон бол;
                  Гурав. Бусад
3.1. Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслээс ялгарах нүүрсхүчлийн хийн хэмжээ, хөдөлгүүрийн багтаамжаас хамааруулан ангилал тогтоохтой холбогдсон маргааныг Агаарын чанарын мэргэжлийн алба хүлээн авч дүгнэлт гаргах бөгөөд уг дүгнэлтийг үндэслэн харъяалах мэргэжлийн хяналтын байгууллага шийдвэрлэнэ.

Утааны улирал эхэллээ. Та амны хаалтыг өөртөө болон үр хүүхдүүддээ гадаа орчинд байнга зүүлгэж чадах уу?
Чадна
Чадахгүй /эдийн засгийн өртөг өндөртэй/
Чадахгүй /зүүж хэвшээгүй/
Бусад /Та сэтгэгдлээр хариулна уу/
Made Here