-Агаарын чанарыг сайжруулах бүс дэх түүхий нүүрсийг хязгаарлах үндсэн бүсэд орших айл өрхийг боловсруулсан түлшээр хангах нөөц бүрдүүлэхтэй холбогдуулан урьдчилгаа санхүүжилт олгох тухай журам

Хоёр. Боловсруулсан түлшний нөөц бүрдүүлэх, хадгалах

2.1. Нийслэлийн Засаг даргын тамгын газар нь “Цэвэр агаарын сан”-гаас баталсан хөрөнгийн дүнд багтаан түлш үйлдвэрлэгч аж ахуйн нэгж, байгууллагаас боловсруулсан түлшийг худалдан авах, борлуулах, хадгалахтай холбогдсон үйл ажиллагааг хэрэгжүүлнэ.

2.2. Түлшийг Нийслэлийн нөөцийн агуулахад үйлдвэрлэгч аж ахуйн нэгж, байгууллагаас авч нөөцлөх, хадгалах үйл ажиллагааг тогтоосон хуваарийн дагуу явуулах ба энэхүү хуваарийг Нийслэлийн Агаарын чанарын алба батална.

2.3. Түлш худалдан авах гэрээ, хүлээлцэх акт, тайлангийн маягтын загвар болон  борлуулагч, нийлүүлэгч, санхүүжүүлэгч 3 талын хамтарсан гэрээний маягтыг БОАЖЯ, Нийслэлийн Засаг Даргын Тамгын газар хамтран батална.

2.4. Түлшний нөөц бүрдүүлэх, хадгалах, борлуулах үйл ажиллагааг “Цэвэр агаарын сан”, Нийслэлийн Агаарын чанарын албаар гүйцэтгүүлж зөвхөн Агаарын чанарыг сайжруулах бүс дэх түүхий нүүрсийг хязгаарлах үндсэн бүсэд оршин суудаг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудын хэрэгцээнд түлш жижиглэн худалдаалах сүлжээ цэгүүдээр дамжуулан борлуулна.

2.5. Нийслэлийн Агаарын чанарын алба нь Агаарын чанарыг сайжруулах бүс дэх түүхий нүүрсийг хязгаарлах үндсэн бүсийн түлшний хэрэгцээ, хангамжийг харгалзан түлшийг борлуулах, тухайн жилд үйлдвэрлэгчдээс худалдан авч дахин нөөц бүрдүүлэх талаарх саналаа “Цэвэр агаарын сан”-гийн удирдах зөвлөлд тавьж шийдвэрлүүлнэ.

2.6. Технологийн шаардлага хангасан /дэд бүтэц сайтай, байнгын харуул хамгаалалттай, цас борооны ус нэвтрэхгүй/ агуулах бүхий аж ахуйн нэгжид түлшийг гэрээгээр хадгалуулж болох ба зардлыг Нийслэлийн Засаг Даргын Тамгын газар хариуцна.


Гурав. Түлшний үйлдвэрлэлд татаас, урьдчилгаа санхүүжилт олгох

3.1. Хагас коксон түлшний нэг тонн тутмын үнийг 150.0 мянган төгрөг, үртсэн шахмал түлшний нэг тонн тутмын үнийг 120.0 мянган төгрөгөөс хэтрэхгүй байхаар гэрээлнэ. Үүнээс хагас коксон түлшинд 60.0 мянган төгрөг, үртсэн шахмал түлшинд 40.0 мянган төгрөгийг тус тус “Цэвэр агаарын сан”-гаас иргэдэд татаас болгон ваучер хэлбэрээр олгох ба үлдсэн мөнгийг худалдан авч буй иргэд шууд төлнө.

3.2. Энэ журмын 3.1-т заасан татаасыг Агаарын чанарыг сайжруулах бүс дэх түүхий нүүрсийг хязгаарлах үндсэн бүсэд оршин суугаа иргэдэд олгох ба аж ахуйн нэгж, байгууллагууд түлшийг гэрээний үнээр худалдаж авна.

3.3. “Цэвэр агаарын сан”-гаас энэ журмын 2.2-т заасан хуваарийн дагуу эхний сард нийлүүлэх түлшний үнэтэй тэнцэхүйц урьдчилгаа санхүүжилтийг үйлдвэрлэгч аж ахуйн нэгжид “Цэвэр агаарын сан”-гаас гэрээний үндсэн дээр олгож, нөөцийн агуулахад түлшээ бүрэн нийлүүлсэн тохиолдолд дараа сарын үнийн урьдчилгааг гэрээний дагуу шилжүүлнэ. 

3.4. Урьдчилгаа санхүүжилтийг зөвхөн хагас коксон болон үртсэн шахмал түлш үйлдвэрлэгч аж ахуйн нэгжид олгоно.

3.5. Түлш нийлүүлж байгаа аж ахуйн нэгж стандартын шаардлага хангасан түлшийг цэвэр жингээр нь нийлүүлсэн тухай тодорхойлолт, Нийслэлийн Агаарын чанарын албаны дүгнэлт, гэрээ, тооцоо нийлсэн баримтыг “Цэвэр агаарын сан”-д ирүүлнэ.

3.6. “Цэвэр агаарын сан” нь энэ журмын 3.4-д заасан баримтуудыг үндэслэн цэвэр түлш нийлүүлсэн аж ахуйн нэгжид дараагийн сард нийлүүлэх түлшний үнийг ажлын 5 өдөрт багтаан олгоно.

3.7. Агаарын чанарыг сайжруулах бүс дэх түүхий нүүрсийг хязгаарлах үндсэн бүсийн иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудад нөөцийн түлшийг борлуулж эхлэснээс эхлэн тэдний шууд төлсөн түлшний үнийг “Цэвэр агаарын сан”-д төвлөрүүлж түлш үйлдвэрлэгч аж ахуйн нэгж, байгуулагуудаас Нийслэлийн нөөцийн агуулахад түлшийг худалдан авах болон иргэдэд татаас хэлбэрээр олгоход эргүүлэн зарцуулна.

3.8. Нөөцийн түлшийг агуулах болон борлуулалтын цэгт хүргэх, шинжлэх, түлшний жижиглэнгийн сав баглаа, боодол зэрэгт гарах зардлыг түлш үйлдвэрлэгч аж ахуйн нэгж, байгууллага хариуцах бөгөөд энэ нь гэрээнд заасан түлшний борлуулалтын үнэд орж тооцогдсон байна.

Дөрөв. Түлшийг нөөцөд хүлээн авах, жижиглэн борлуулах ажиллагаа

4.1. Түлшийг Нийслэлийн Засаг Даргын Тамгын газраас гаргасан агуулахад хүлээн авч, сүлжээ цэгүүдээр дамжуулан борлуулна.

4.2. Нөөцийн агуулахад аж ахуйн нэгжүүдээс гэрээнд заасан хэмжээ, энэ журмын 1.5-д заасан стандартын шаардлага хангасан боловсруулсан түлшийг хүлээн авна.

4.3. Борлуулалт явуулж буй тухайн хороонд орон тооны хянагч ажиллах ба тэрээр түлш борлуулах цэгүүдээс тухайн өдөрт борлуулсан цэвэр түлшний тооцоог хийж, мөнгийг “Цэвэр агаарын сан”-д тушаалгана.

4.4. Түлш борлуулах сүлжээ цэгүүд болон агуулахад нийлүүлсэн түлшний тайланг нөөцийн агуулахын нярав, борлуулах цэгийн худалдагч нар “Цэвэр агаарын сан”-д 7 хоног бүр албан ёсоор ирүүлж тооцоо нийлж байна.

Тав. Үүрэг, хариуцлага

5.1. Талуудын хүлээх үүрэг, хариуцлагыг энэ журмын 2.3-т заасан гэрээнд нарийвчлан тусгана.

5.2.Нийслэлийн агаарын чанарын алба нь агуулахад нөөцлөгдөж буй түлшний хэмжээ, агаарын чанарыг сайжруулах бүс дэх түүхий нүүрсийг хязгаарлах үндсэн бүсийн борлуулалтын сүлжээ цэгүүдээр зарагдсан түлшний хэмжээ, чанар болон хэрэглэгчдийн тоо зэргийг харуулсан тайлан, мэдээг нэгтгэн улирал тутамд Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Нийслэлийн Засаг Даргын Тамгын газар, “Цэвэр агаарын сан”-д ирүүлэх ба энэхүү журмын хэрэгжилтийн явцыг жил бүрийн 6, 12 дугаар сард багтаан Нийслэлийн Засаг даргад тайлагнаж байна.

Зургаа. Хяналт тавих

6.1. Нөөцийн түлшийг хүлээн авах, хадгалах, борлуулах үйл ажиллагаанд Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, дүүрэг хороодын Засаг дарга, хорооны Агаарын чанарын хяналтын ажилтнууд болон “Цэвэр агаарын сан” хяналт тавьж ажиллана.

6.2. Нийслэлийн агаарын чанарын алба нь аж ахуйн нэгж, байгууллагаас нөөцөд авч байгаа болон зарж борлуулж байгаа цэвэр түлшний чанарт энэ журмын 1.5-д заасан стандартын дагуу шинжилгээ хийж, дүгнэлт гаргана.


---оОо---

Утааны улирал эхэллээ. Та амны хаалтыг өөртөө болон үр хүүхдүүддээ гадаа орчинд байнга зүүлгэж чадах уу?
Чадна
Чадахгүй /эдийн засгийн өртөг өндөртэй/
Чадахгүй /зүүж хэвшээгүй/
Бусад /Та сэтгэгдлээр хариулна уу/
Made Here