АГААРЫН ЧАНАРЫГ САЙЖРУУЛАХ ХАРИЛЦАН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ

 

АГААРЫН ЧАНАРЫГ САЙЖРУУЛАХ ХАРИЛЦАН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ

2014 оны 2 сарын 24-ний өдөр

Нэг талаас Улаанбаатар хот, нөгөө талаас Сөүл хот (цаашид Сөүл хот гэх)-ын хооронд цаг уурын өөрчлөлт, хотжилтоос үүдэн бохирдсон агаарын чанарыг сайжруулах зорилгоор хотын гадаад харилцааны чухлыг онцолж нягт хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлд хамтран ажиллахаар энэхүү “Санамж бичиг”-ийг байгуулав.

Нэг. Зорилго
Энэхүү санамж бичиг нь Улаанбаатар хот, Сөүл хотын агаарын чанарыг сайжруулахад шаардлагатай харилцан хамтын ажиллагаа болон дэмжлэгийг тодорхойлж, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд гол зорилго оршино.

Хоёр. Хамтын ажиллагааны үндсэн чиглэлүүд
Улаанбаатар хот болон Сөүл хот нь дор дурдсан асуудлыг хэрэгжүүлэхэд харилцан мэдээлэл солилцож дэмжлэг үзүүлэх тал дээр нягт хамтын ажиллагааг бэхжүүлнэ.
1. Зүүн хойд азийн агаарын чанарыг сайжруулах хамтын ажиллагааны зөвлөлдөх хуралдааныг зохион байгуулахад санал нэгдэж идэвхи санаачлагатай оролцоно.
2. Талууд Зүүн хойд азийн агаарын чанарыг сайжруулах чиглэлд жишиг хот болохын төлөө хамтран ажиллаж, хамтарсан “Зүүн хойд азийн агаарын чанарын семинар”-ыг зохион байгуулах бөгөөд энэхүү семинарыг агаарын чанарын асуудлыг хариуцагч (Байгаль орчныг хамгаалах салбарын дарга) зохион байгуулна.
3. Хоёр хотын агаарын чанарын мэдээллийг (РМ-10, РМ-2.5, N02, S02 гэх мэт) тухай бүрт мэдээлнэ.
4. Агаарын чанарыг сайжруулах шилдэг бодлого дээр хамтран ажиллаж, хотууд хамтын ажиллагааны дэмжлэгийг хүссэн тохиолдолд харилцан идэвхи санаачлагатай дэмжлэг үзүүлнэ.
5. Хоёр хотын зүгээс зохион байгуулах богино хугацааны сургалт, семинар, хамтарсан судалгаа, конфренци зэрэгт харилцан оролцож хоёр хотын агаарын чанарын мэргэжилтний чадварыг сайжруулна.

Гурав. Хамтын ажиллагааны хэлэлцээр
Улаанбаатар болон Сөүл хот нь Санамж бичгийн үндсэн чиглэлийг үр ашигтай хэрэгжүүлэхийн тулд шаардлагатай гэж үзсэн тохиолдолд байгууллагуудын аль нэг талын хүсэлтэнд үндэслэн хамтын ажиллагааны хэлэлцээрийг байгуулж болно. Энэ тохиолдолд хамтын ажиллагааны хэлэлцээрийн хариуцагчийг тодорхойлж зохицуулалт хийнэ.

Дөрөв. Нууцын чандлал
Талууд харилцан зөвшөөрөлгүйгээр энэхүү санамж бичигт тусгагдсан үндсэн чиглэлүүдийг хэрэгжүүлэх явцад олсон мэдээллийг гадагш алдах, гуравдагч этгээдэд мэдээлэл өгөхгүй.

Тав. Нэмэлт өөрчлөлт
Санамж бичигт нэмэлт өөрчлөлт оруулах тохиолдолд талуудын харилцан тохиролцооны үндсэн дээр хийгдэнэ.

Зургаа. Хүчин төгөлдөр мөрдөгдөх тухай
Энэхүү Санамж бичиг гарын үсэг зурсан өдрөөс эхлэн 2 жил хүчин төгөлдөр болох бөгөөд хүчин төгөлдөр хугацаа дуусахаас нэг сарын өмнө санамж бичигт өөрчлөлт оруулах, цуцлах талаар талууд санал гаргаагүй тохиолдолд нэг жилээр сунгагдан хүчин төгөлдөр хэвээр үйлчилнэ.

Долоо. Бусад
Санамж бичигт дурдагдаагүй дэлгэрэнгүй асуудлыг талуудын хэлэлцээрийн дагуу жич шийднэ.
Талууд энэхүү санамж бичгийг хэлэлцэн тохиролцож англи, солонгос, монгол хэлээр тус бүр 2 хувь үйлдэж, эх бичвэрүүд нь адил тэгш хүчинтэй болохыг баталгаажуулав. Маргааныг англи эхийг үндэслэн шийдвэрлэнэ.

САНАМЖ БИЧГИИН ТАЛУУД:

Улаанбаатар хотын

Орлогч дарга Н.Батаа

                     

Сөүл хотын Орлогч

дарга Ким Сан Бом

 Sanamj bichig mongol 96

Sanamj bichig english 96

Sanamj bichig korea 96

Утааны улирал эхэллээ. Та амны хаалтыг өөртөө болон үр хүүхдүүддээ гадаа орчинд байнга зүүлгэж чадах уу?
Чадна
Чадахгүй /эдийн засгийн өртөг өндөртэй/
Чадахгүй /зүүж хэвшээгүй/
Бусад /Та сэтгэгдлээр хариулна уу/
Made Here