" АГААРЫН ЧАНАРЫГ САЙЖРУУЛАХ БҮСЭД МӨРДӨХ ЖУРАМ" - ын төсөл

Хоёр. Агаарын чанарыг сайжруулах бүсэд мөрдөх дэглэм

2.1.Сайжруулсан зуухнаас бусад зуухыг ахуйн болон үйлдвэрлэл, үйл ажиллагааны хэрэгцээнд хэрэглэхгүй байх;
2.2. Сайжруулсан түлшнээс бусад зориулалтын бус түлш амьтны сэг, дугуй, нийлэг уут, ашигласан тос, масло, түлэхгүй байх;
2.3.Агаарын чанарын стандартыг хангаагүй техник, технологи, тоног төхөөрөмж ашиглахгүй байх;
2.4.Хөнгөлөлттэй үнээр худалдан авсан сайжруулсан зуух болон бусад бүтээгдэхүүнүүдийг бусдад шилжүүлэхгүй, зарж борлуулахгүй байх;
2.5.Агаарын чанарын мэргэжлийн алба, салбар албаны зөвшөөрөлгүйгээр бохирдуулах бодис гаргадаг, физикийн сөрөг нөлөөлөл үзүүлдэг эх үүсвэр ашиглан үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэхгүй байх;
2.6.Стандартын шаардлага хангаагүй цахилгаан халаах хэрэгсэл ашиглахгүй байх;
2.7.Гадаад орчны өдрийн дундаж температур +80С-ээс дээш байх үед нүүрсийг боловсруулах замаар гарган авсан бүх төрлийн түлшээр галлахгүй байх.
2.8.Жил бүрийн 5 дугаар сарын 15-аас 9 дүгээр сарын 15-ныг хүртэл хугацаанд дулаан үйлдвэрлэхгүй байх;
2.9.Дулаан алдагдлыг багасгах зориулалттай стандартад нийцсэн нэмэлт дулаалга хэрэглэх;
2.10.Халаалтын зуух ашиглан үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллагууд бохирдлын нөлөөллийг бууруулах тоног төхөөрөмжөөр тоноглогдсон байх;
Гурав.Агаарын чанарыг сайжруулахбүсэд тавиххяналт

3.1.Энэхүү журмын хэрэгжилтэд нийслэл, дүүргийн Мэргэжлийн хяналтын газар холбогдох эрх бүхий албан тушаалтан /Нийслэлийн Агаарын чанарын албаны мэргэжилтнүүд, дүүрэг, хорооныЗасагдарга/ хамтранхяналттавина.
3.2.Агаарын бохирдлын хэмжилт болон дүгнэлтийг Нийслэлийн Агаарын чанарын алба гаргана.
3.3.Агаарын чанарыг сайжруулах бүсийн айл өрхийн мэдээллийг хороо, дүүргийн бүртгэл хариуцсан ажилтан гаргаж, Нийслэлийн Агаарын чанарын албаны нэгдсэн мэдээллийн санд оруулна.


Дөрөв. Иргэн, аж ахуйннэгж, байгууллагынэрх үүрэг

4.1.Агаарын чанарыг сайжруулах бүсэд Нийслэл, дүүрэг, хорооноос зохион байгуулсан холбогдох сургалт, сурталчилгааны ажилд идэвхтэй оролцох;
4.2. Агаарын чанарыг сайжруулах бүсэд мөрдөх дэглэмийг зөрчсөн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын талаар эрх бүхий этгээдэд мэдээлнэ;
4.3. Агаарын чанарыг сайжруулах талаар мэргэжлийн байгууллагаас арга зүйн туслалцаа, зөвлөгөө авах.
4.4. Стандартын шаардлага хангаагүй зуухтай тохиолдолд шинэчлэх;
4.5.Жилд 2 удаа халаалтын улирал эхлэхээс өмнө болон халаалтын улиралд яндангаа цэвэрлэх.

Тав. Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад олгох урамшуулал

5.1.Стандартын шаардлага хангасан бүтээгдэхүүнд “Агаарын тухай хууль”-ийн 6.1.6-д заасан урамшууллыг олгоно.
5.2.Албан татвар төлөгч иргэн өөрийн хэрэгцээнд зориулан стандартын шаардлага хангасан бүтээгдэхүүн худалдан авсан тохиолдолд баримтаар нотлогдож байгаа төлбөрийн хэмжээтэй тэнцэх орлогыг “Хувь хүний орлогын албан татварын тухай хууль“-ийн 16.1.15.-д заасны дагуу татвараас чөлөөлнө.
5.3. Засгийн газраас тогтоосон жагсаалтад заасан стандартын шаардлага хангасан бүтээгдэхүүнийг худалдан авсан аж ахуйн нэгж, байгууллагын орлогыг “Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль”-ийн 18 дугаар зүйлийн дагуу чөлөөлнө.

Зургаа.Хариуцлага
6.1.Энэхүү журмыг зөрчсөн этгээдэд "Агаарын тухай" хуулийн 31.1.3 дүгээр зүйлд заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.
6.2. Стандартын шаардлага хангасан бүтээгдэхүүнийг хөнгөлөлттэй үнээр худалдан авсан эзэмшигч нь бусдад шилжүүлсэн, худалдсан бол үндсэн үнээр нь төлүүлэх

оОо

Утааны улирал эхэллээ. Та амны хаалтыг өөртөө болон үр хүүхдүүддээ гадаа орчинд байнга зүүлгэж чадах уу?
Чадна
Чадахгүй /эдийн засгийн өртөг өндөртэй/
Чадахгүй /зүүж хэвшээгүй/
Бусад /Та сэтгэгдлээр хариулна уу/
Made Here