АВТОТЭЭВРИЙН БОЛОН ӨӨРӨӨ ЯВАГЧ ХЭРЭГСЛЭЭС ЯЛГАРАХ НҮҮРСХҮЧЛИЙН ХИЙН ХЭМЖЭЭ, ХӨДӨЛГҮҮРИЙН БАГТААМЖААС ХАМААРУУЛАН АНГИЛАЛ ТОГТООХ ЖУРАМ


БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЙД                                                              Л.ГАНСҮХ                                      

ЗАМ ТЭЭВЭР, БАРИЛГА,    ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙД                                                      Х.БАТТУЛГА


Улсын бүртгэлд 2011 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 3228 дугаарт бүртгэв.


Байгаль орчин, аялал жуулчлалын сайд,
Зам тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын
2011 оны А/63/67 дугаар хамтарсан
тушаалын хавсралт

АВТОТЭЭВРИЙН БОЛОН ӨӨРӨӨ ЯВАГЧ ХЭРЭГСЛЭЭС ЯЛГАРАХ
НҮҮРСХҮЧЛИЙН ХИЙН ХЭМЖЭЭ, ХӨДӨЛГҮҮРИЙН БАГТААМЖААС
ХАМААРУУЛАН АНГИЛАЛ ТОГТООХ ЖУРАМ

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Энэ журмын зорилго нь Монгол Улсын нутаг дэвсгэрт ашиглагдаж байгаа автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийг түүнээс ялгаран гарах нүүрсхүчлийн хийн хэмжээ, хөдөлгүүрийн багтаамжаас хамааруулан ангилж, агаарын бохирдлын төлбөрийг тогтоохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

1.2. Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслээс ялгарах нүүрсхүчлийн хийн хэмжээ, хөдөлгүүрийн багтаамжаас хамааруулан ангилал тогтоох үйл ажиллагааг “Тээврийн хэрэгслийн оношлогоо, хяналт зохицуулалтын алба” улсын хэмжээнд зохион байгуулна.

1.3. Тээврийн хэрэгслийн оношлогоо, хяналт зохицуулалтын алба нь “Агаарын бохирдлын төлбөрийн тухай” хуулийн 7.3-т заасны дагуу тухайн автотээврийн болон өөрөө явагч хэрэгсэлд техникийн хяналтын үзлэг хийсний үндсэн дээр ногдох төлбөрт тохирох ангилалыг тогтоон Автотээврийн хэрэгслийн гэрчилгээнд тэмдэглэл хийнэ.

1.4. Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийг өмчлөгч, эзэмшигч нь “Агаарын бохирдлын төлбөрийн тухай” хуулийн 7.3-т заасан ангилалын дагуу агаарын бохирдлын төлбөрийг холбогдох татварын албанд мөн хуулийн 9.3-т заасан хугацаанд багтаан төлнө.

Хоёр. Төлбөр тогтоох үйл ажиллагаа

2.1. Агаарын бохирдлын төлбөрийн хэмжээг автотээврийн болон өөрөө явагч хэрэгслээс ялгарах нүүрсхүчлийн хийн хэмжээ, хөдөлгүүрийн багтаамжаас хамааруулан дараахь байдлаар тогтооно:

Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн ангилал

Бензин хөдөлгүүртэй

Дизель хөдөлгүүртэй

Жилд ногдуулах төлбөр (төгрөгөөр)

СО2 хийн ялгарал (г/км)

СО2  (%)

Хөдөлгүүрийн багтаамж (cм3)

А

121-180

5.5-8.0

1500 хүртэл

1800

Б

181-250

8.1-10.5

1501-2500

2100

В

251-350

10.6 -12.0

2501-3500

3500

Г

351-500

12.1-13.5

3501-4500

5000

Д

501-750

13.6 -14.5

4501-5500

7500

Е

751-ээс дээш

14.6-ээс дээш

5501-ээс дээш

9500


2.2. Дараахь тохиолдолд автотээврийн болон өөрөө явагч хэрэгслээс ялгарах нүүрсхүчлийн хийн хэмжээ, хөдөлгүүрийн багтаамжаас хамааруулан дахин ангилал тогтоолгоно:

а/ ажил, үйлчилгээний шаардлагын дагуу эрх бүхий байгууллагын зөвшөөрлөөр автотээврийн болон өөрөө явагч хэрэгсэлийн хөдөлгүүр болон түүний эд ангид нэмэлт, өөрчлөлт хийгдсэн бол;

б/ хөдөлгүүрийг сольсон бол;

Гурав. Бусад

3.1. Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслээс ялгарах нүүрсхүчлийн хийн хэмжээ, хөдөлгүүрийн багтаамжаас хамааруулан ангилал тогтоохтой холбогдсон маргааныг Агаарын чанарын мэргэжлийн алба хүлээн авч дүгнэлт гаргах бөгөөд уг дүгнэлтийг үндэслэн харъяалах мэргэжлийн хяналтын байгууллага шийдвэрлэнэ.

------oOo------

Утааны улирал эхэллээ. Та амны хаалтыг өөртөө болон үр хүүхдүүддээ гадаа орчинд байнга зүүлгэж чадах уу?
Чадна
Чадахгүй /эдийн засгийн өртөг өндөртэй/
Чадахгүй /зүүж хэвшээгүй/
Бусад /Та сэтгэгдлээр хариулна уу/
Made Here