АГААРЫН БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ҮНДЭСНИЙ ХОРООНЫ ТОГТООЛ

 

4. Нийслэлийн сайжруулсан түлш хэрэглэх бүсэд орших 10.000 хүртэл айл өрхөд хөнгөлөлттэй үнээр түлш нийлүүлэх, түлш үйлдвэрлэгч аж ахуйн нэгжид нийлүүлсэн түлшний нэг тонн тутамд 52.500 (тавин хоёр мянга таван зуун) төгрөгийн татаас, сайжруулсан түлшийг эцсийн цэг дээр борлуулах, хадгалахад нэг тонн тутамд 12.500 (арван хоёр мянга таван зуун) төгрөгийн урамшуулал тус тус олгон, гэрээнд заасан нөхцөлийн дагуу санхүүжүүлэхийг Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Н. Батцэрэгт зөвшөөрсүгэй.

5. Гэр хорооллын айл өрхийн хэрэглээнд ялтсан халаагуурыг нэвтрүүлэх боломжийг судлан, уг халаагуурыг хэрэглэснээр гарах цахилгааны хэмнэлтийн тооцоог бэлтгэж танилцуулахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Эрчим хүчний яам, Эрчим хүчний хөгжлийн төвд тус тус даалгасугай. 

6. Гурвалсан нано технологи бүхий шингэн НАНО бүтээгдэхүүнийг хэрэглээнд нэвтрүүлэх боломжийг судалж, саналаа танилцуулахыг Уул уурхайн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д. Артаг, Газрын тосны газрын дарга Г. Өлзийбүрэн нарт тус тус даалгасугай.

7. Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны Нарийн бичгийн дарга Р.Дэжид, Т. Бат-Эрдэнэ нарт үүрэг болгосугай.

 

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД, ҮНДЭСНИЙ ХОРООНЫ ДАРГА  Ч.САЙХАНБИЛЭГ

 

Дэлгэрэнгүйг эндээс татаж үзнэ үү.

Утааны улирал эхэллээ. Та амны хаалтыг өөртөө болон үр хүүхдүүддээ гадаа орчинд байнга зүүлгэж чадах уу?
Чадна
Чадахгүй /эдийн засгийн өртөг өндөртэй/
Чадахгүй /зүүж хэвшээгүй/
Бусад /Та сэтгэгдлээр хариулна уу/
Made Here