Тендерийн баримт бичгийг бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр 50000 /тавин мянган/ төгрөгөөр худалдан авч болно.
Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.
Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.
Үүнд:
Борлуулалтын хэмжээ:
Сүүлчийн 2 жил /2015,2016 он/-ийн борлуулалтын орлогын дундаж нь тендерт санал болгож буй үнийн дүнгийн 50 %-иас багагүй байна.
Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ:
Тендерт санал болгож буй үнийн дүнгийн 30 %-иас багагүй байна.
Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 2 жил /2015, 2016 он/-ийн аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайланг тендерийн материалдаа хавсарган ирүүлнэ.
Тендерийн баталгааны үнийн дүн: 2.000.000 /хоёр сая/ төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.
Тендерийг 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 10 цаг 00 минутаас өмнө ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 10 цагт 30 минутад Нийслэлийн Агаарын бохирдлыг бууруулах газрын 509 тоот өрөөнд нээнэ.
Гадаадын этгээд тендер ирүүлэх: Эрхтэй.
Дотоодын давуу эрх тооцох эсэх: Тооцно
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно
Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Ц.Жигжиджавын гудамж-9, Нийслэлийн Төр захиргааны 2 дугаар байр, Хангарди ордон 5 давхар 509 тоот, Нийслэлийн Агаарын бохирдлыг бууруулах газар Мэргэжилтэн Ү.Одонбилэг, Утас: 11314876
Цахим хаяг: www.tender.gov.mn, www.aprd.ub.gov.mn