2. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулинд нийцүүлэн энэхүү зөвлөх үйлчилгээний тендерийн баримт бичигт тодорхойлсон журам болон [Хосолмол үнэлгээний] аргад үндэслэн зөвлөх үйлчилгээний гүйцэтгэгчийг сонгоно.
3. Зөвлөхийн саналын урилга нь дараах бүрдэл хэсгүүдтэй байна. Үүнд:
Бүлэг 1 - Урилга
Бүлэг 2 - Зөвлөхийн санал бэлтгэх зааварчилгаа (Тендерийн өгөгдлийн
хүснэгтийн хамт)
Бүлэг 3 - Техникийн санал - жишиг маягт
Бүлэг 4 - Санхүүгийн санал - жишиг маягт
Бүлэг 5 - Ажлын даалгавар
Бүлэг 6 - Гэрээний жишиг маягт
Бүлэг 7- Тендерийн баталгаа /Хэрэв шаардсан бол/
4. Тендерт оролцогч нь тендерийн баримт бичгийн үнэ 50,000 /тавин мянга/ төгрөг төлсөн байх ёстой. /100200051311-Төрийн сан банк/
5. Тендерийн хамт 1 000 000 төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.
6. Оролцогч санал хүлээн авах эцсийн хугацаа 2017 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 10 цаг 00 минут, цагаас өмнө ирүүлсэн байх ба 2017 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 10 цаг 30 минут цагт саналыг нээнэ.
7. Энэхүү баримт бичгийг хүлээн авсан тухай албан ёсоор мэдэгдэнэ үү.
Хаяг: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Ц. Жигжиджавын гудамж,
Нийслэлийн төр захиргааны төв, Хангарьд ордон, 5 давхар, 509 тоот өрөө,
Мэргэжилтэн Ү.Одонбилэг
Холбоо барих утасны дугаар: 11-31-48-76, Факс: 11-32-46-32