МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЙДЫН ТУШААЛ
Журам батлах тухай
“Агаарын тухай хууль”-ийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 12 дугаар зүйлийн 12.3 дугаар заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:
- "Агаарын чанарын индексээр агаарын чанарыг үнэлэх, мэдээлэх журам”-ыг хавсралт ёсоор баталсугай.
- Энэхүү тушаалыг хэрэгжүүлэхтэй холбогдсон арга хэмжээг авч ажиллахыг Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн газар /Д.Нямдаваа/, Цаг уур, орчны шинжилгээний газар /С.Энхтүвшин/-т тус тус үүрэг болгосугай.
- Энэ тушаал батлагдсантай холбогдуулан “Журам, аргачлал батлах тухай” Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2014 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн А- 327 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.
4. Энэ тушаалыг 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
Журмыг ЭНДЭЭС татаж үзнэ үү.