Тендерийн урилга

Огноо: 2018.10.19.

Тендер шалгаруулалтын нэр: Улаанбаатар  төмөр  замын зорчигчийн вагоны галлагааны зуухнаас гарах утааг бууруулах дэвшилтэт технологи нэвтрүүлэх, тоног төхөөрөмж нийлүүлэх.

Тендер шалгаруулалтын дугаар: НАББГ-2018/02       

НИЙСЛЭЛИЙН АГААРЫН БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ГАЗАР нь эрх бүхий тендерт оролцогчдоос Улаанбаатар  төмөр  замын зорчигчийн вагоны галлагааны зуухнаас гарах утааг бууруулах дэвшилтэт технологи нэвтрүүлэх, тоног төхөөрөмж нийлүүлэх. НАББГ-2018/02  тухай цахим тендер ирүүлэхийг урьж байна.

Энэхүү тендер шалгаруулалт нь Төрийн худалдан авах ажиллагааны цахим системээр зарлагдаж байгаа цахим тендер тул www.tender.gov.mn хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл болон цахим тендерийн баримт бичгийг авна уу.

Тендерт оролцогч нь тендерийн баримт бичгийг илгээхийн өмнө 50 000 (тавин мянга) төгрөгийг банкны цахим төлбөр тооцооны системийг ашиглан төлсөн байх ёстой.

Тендер нь түүнийг нээсэн өдрөөс хойш 45 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендер нь дараах багцаас бүрдэнэ: Багцгүй.

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.

Үүнд:

Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 2 жил буюу 2016, 2017 онуудын борлуулалтын орлого  нь санал болгож буй үнийн дүнгийн 40 хувиас багагүй байна.

Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Санал болгож буй үнийн дүнгийн 40 хувиас багагүй байх.

Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 2 жил буюу 2016, 2017 оны жилийн эцсийн баталгаажуулсан санхүүгийн тайлангийн хуулбарыг аудитийн дүгнэлтийн хамт ирүүлэх

Сүүлийн гурван жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: Сүүлийн 3 жил буюу 2015, 2016, 2017 онуудын борлуулалтын орлого нь санал болгож буй үнийн дүнгийн 40 хувиас багагүй байх.

Сүүлийн 3 жил буюу 2015, 2016, 2017 онуудын аль нэг жилд дор хаяж 1 ижил төстэй гэрээний үндсэн гүйцэтгэгчээр ажилласан туршлагатай байх.

Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: үгүй

Тендерийн хамт 2 100 000 /хоёр сая нэг зуун мянган / төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

Тендерийг 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр 11 цаг 00 минут–аас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн  11 цаг 30 минут нээнэ.

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй, эрхгүй эсэх: эрхтэй

Дотоодны давуу эрх тооцох эсэх. Тооцохгүй

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон холбогдох бусад материалыг www.tender.gov.mn, www.ub-procurement.mn цахим хуудаснаас, бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Улаанбаатар  хот. Чингэлтэй дүүрэг. Хангарьд ордон.

Нийслэлийн Агаарын бохирдлыг бууруулах газар.

5 давхарт 509 тоот өрөө.  Утас: 314876

Утааны улирал эхэллээ. Та амны хаалтыг өөртөө болон үр хүүхдүүддээ гадаа орчинд байнга зүүлгэж чадах уу?
Чадна
Чадахгүй /эдийн засгийн өртөг өндөртэй/
Чадахгүй /зүүж хэвшээгүй/
Бусад /Та сэтгэгдлээр хариулна уу/
Made Here