Үнийн санал авах урилга

Нийслэлийн Агаарын бохирдлыг бууруулах газар нь сонгогдсон эрх бүхий тендерт оролцогчдоос Агаарын чанарын хяналтын суурин харуулын тоног төхөөрөмжийн сэлбэг хэрэгсэл  нийлүүлэх тухай үнийн санал ирүүлэхийг урьж байна.

Үнийн санал ирүүлэх барааны техникийн тодорхойлолт болон холбогдох бусад материалыг хавсаргасан болно.

Үнийн саналыг 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 10 цаг 00 минут-аас өмнө Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем (www.tender.gov.mn)-ээр ирүүлнэ.

Үнийн саналыг нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 10 цаг 30 минут-д нээнэ.

Тендер хүлээн авах этгээд: Тендерийн материалыг Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем (www.tender.gov.mn) хаягаар өөрийн аж ахуйн нэгжийн тоон гарын үсгийг ашиглан нэвтэрч цахим хэлбэр (pdf)-ээр илгээнэ.

Цахим тендер шалгаруулалт зохион байгуулах журмын дагуу тендерт оролцох хураамж 50.000 /тавин мянга/ төгрөгийг www.tender.gov.mn–ээр банкны цахим төлбөр тооцооны системийг ашиглан төлнө.

Дотоодын давуу эрх тооцох эсэх: Тооцохгүй

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Нийслэлийн Агаарын бохирдлыг бууруулах газар

Улаанбаатар хот. Чингэлтэй дүүрэг. Ц. Жигжиджавын гудамж -7/1.

Хангарди ордон.  5 давхарт 509 тоот өрөө. Ж.Амармаа

 Утас: 314876

Утааны улирал эхэллээ. Та амны хаалтыг өөртөө болон үр хүүхдүүддээ гадаа орчинд байнга зүүлгэж чадах уу?
Чадна
Чадахгүй /эдийн засгийн өртөг өндөртэй/
Чадахгүй /зүүж хэвшээгүй/
Бусад /Та сэтгэгдлээр хариулна уу/
Made Here