МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЙДЫН ТУШААЛ
Агаарын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 27 дугаар зүйлийн 27.1, 27.2 дахь заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1. "Агаарын бохирдлын эх үүсвэрийн улсын нэгдсэн тоо бүртгэл хийх журам"-ыг нэгдүгээр, "Агаарын бохирдлын эх үүсвэрийн улсын нэгдсэн тоо бүртгэл хийх заавар”-ыг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.
2. Тус журмын хэрэгжилтийг зохион байгуулж, хяналт тавьж ажиллахыг Цаг уур, орчны шинжилгээний газар дарга, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт тус тус үүрэг болгосугай.
3. Энэ тушаал батлагдсантай холбогдуулан Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2014 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн "Журам батлах тухай" А-181 дүгээр тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.
Журмыг ЭНДЭЭС татаж үзнэ үү.