2019 оны 02 дугаар сарын 15 өдөр Дугаар А/10 Улаанбаатар хот
Журам батлах тухай
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.5, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.1, Нийслэлийн Засаг даргын 2016 оны А/766 дугаар захирамжаар батлагдсан байгууллагын “Дүрэм”-ийн 2 дугаар бүлгийн 2.5.3 дахь заалтыг үндэслэн ТУШААХ нь:
- Байгууллагын албан хаагчдад мөрдүүлэх “Зөрчлийн оноо тооцох журам”-ыг хавсралтаар баталсугай.
- Журмыг нийт албан хаагчдад танилцуулж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Захиргааны хэлтсийн дарга, зөрчлийн оноог тооцсон бүртгэл хөтөлж ажиллахыг Хүний нөөц, хуулийн асуудал хариуцсан мэргэжилтэн нарт үүрэг болгосугай.
ДАРГА Б.ЦАЦРАЛ
Нийслэлийн Агаарын бохирдлыг бууруулах
Газрын даргын 2019 оны 02 дугаар сарын
15-ны өдрийн А/10 дугаар тушаалын
хавсралт
НИЙСЛЭЛИЙН АГААРЫН БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ГАЗРЫН
АЛБАН ХААГЧДАД ЗӨРЧЛИЙН ОНОО ТООЦОХ ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
Монгол Улсын Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль, Нийслэлийн Агаарын бохирдлыг бууруулах газрын дүрэм, Хөдөлмөрийн дотоод журам, Төрийн албан хаагчийн ёс зүйн дүрэм болон бусад хууль тогтоомж, тэдгээрт нийцүүлэн гаргасан эрх зүйн актыг үндэслэн нийслэлийн Агаарын бохирдлыг бууруулах газрын албан хаагчдын өдөр тутмын үйл ажиллагааг сайжруулах, сахилга хариуцлагыг дээшлүүлэх, зөрчил гаргуулахгүй байхад чиглэгдэнэ.
Хоёр. Хамрах хүрээ
Нийслэлийн Агаарын бохирдлыг бууруулах газрын нийт албан хаагчид үйл ажиллагаандаа мөрдөн ажиллана.
Гурав. Зөрчлийн оноо тооцох үзүүлэлт
3.1. Зөрчлийн онооны дээд хязгаар 10 оноо байх ба зөрчлийн оноо нь тухайн жилдээ хүчинтэй байна.
3.2. Албан хаагчдад дараахь тохиолдолд зөрчлийн оноо тооцно. Үүнд:
д/д |
Үзүүлэлт
|
Тооцох оноо |
Тайлбар |
1 |
Удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр биелүүлээгүй болон хоцроосон тохиолол бүрт |
1 |
|
2 |
Өргөдөл гомдол, албан бичгийг цаг хугацаанд шийдвэрлээгүй тохиолдол бүрт |
1 |
|
3 |
Дээд шатны байгууллага, бусад мэргэжлийн болон хууль хяналтын байгууллагад хүргүүлэх төлөвлөгөө, тайлан, мэдээг хоцрооход хүргэсэн, буруу ташаа мэдээ, мэдээлэл хүргүүлсэн тохиолдол бүрт |
2 |
|
4 |
Олон нийтийн ажилд оролцоогүй тохиолдолд /хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр/ |
1 |
|
5 |
Тухайн сард ажлын цагаас хоцорсон хугацааны нийлбэр |
Сард 4-8 цаг хоцорсон бол 1 оноо 8-аас дээш цаг хоцорсон бол 2 оноо |
|
6 |
Ажлын байран дээр согтуу байх, ажлын байранд архидан согтуурах |
2 оноо
|
|
Дөрөв. Хүлээлгэх хариуцлага
4.1. Зөрчлийн оноог газрын албан хаагчдын үр дүнгийн гэрээ, ажлын үр дүнг үнэлж дүгнэхэд харгалзан үзнэ.
4.2. Зөрчлийн оноо 10-д хүрсэн тохиолдолд байгууллагын Хөдөлмөрийн дотоод журамд заасан сахилга хариуцлагын шийтгэл хүлээлгэх үндэслэл болно.
4.3. Энэхүү журамд тусгагдаагүй бусад харилцааг холбогдох хууль тогтоомж, дүрэм журмаар зохицуулна.