Төслийн үндэслэл
Нийслэл Улаанбаатар хотод түүхий нүүрсний шаталтаас үүдэлтэй агаарын бохирдол тулгамдсан асуудал болж байна. Ялангуяа, өвлийн улиралд халаалтын зорилгоор жилд 6 сая 300 мян.тонн нүүрс шатааснаас тоосонцрын бохирдол улам ихэсдэг. Агаарын бохирдлын голлох эх үүсвэрт гэр хороололд суурьшиж буй 215156 айл өрхийн ахуйн хэрэглээний зуух, төвлөрсөн дулаан хангамжаас алслагдсан сургууль, цэцэрлэг, эмнэлэг, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжийг дулаанаар хангаж буй төрөл бүрийн хийц, хүчин чадал бүхий 2700 гаруй усан халаалтын зуух, 3 дулааны цахилгаан станц, 1 дулааны станц ордог. Мөн сүүлийн жилүүдэд хотжилт эрчимтэй явагдаж, хүн амын төвлөрөл ихсэхийн зэрэгцээгээр автомашины тоо нэмэгдэж хөдөлгөөнт эх үүсвэрээс үүдэлтэй хаягдал утаа, автозамаас дэгдэх шороо, тоосжилтын хэмжээ ихэссээр байна.
Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах зорилгоор Монгол улсын Засгийн газар Япон улсын Засгийн газарт хүсэлт гаргаснаар ЖАЙКА олон улсын байгууллагын техникийн хамтын ажиллагааны “Улаанбаатар хотын агаарын бохирдлын хяналтын чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийг 2010-2013 онд 1-р үе шатыг, 2013-2017 онд 2-р үе шатыг тус тус хэрэгжүүлсэн.
Төслийн хүрээнд Нийслэлийн Агаарын бохирдлыг бууруулах газар (НАББГ), бусад холбогдох байгууллагуудын боловсон хүчний чадавхыг хөгжүүлэх, агаарын чанарын хяналтын тогтолцоо, техник, тоног төхөөрөмжийн хангамжийг сайжруулах чиглэлээр ажилласан. Тухайлбал агаар бохирдуулах эх үүсвэрийн бүртгэл, хяналтын тогтолцоог нэвтрүүлэх, агаар бохирдуулах түгээмэл бодисуудын тархалтын загварчлалыг гаргах, тоосонцор (PM10)-ын химийн найрлагын шинжилгээнд үндэслэн эх үүсвэрийн нөлөөллийг тодорхойлох, агаар бохирдуулах бодисын ялгарлын стандартын төсөл боловсруулах зэрэг олон чиглэлээр техникийн ур чадавх эзэмшүүлэх үйл ажиллагааг хэрэгжүүлсэн. Цаашид агаарын бохирдлыг бууруулахад үр дүнтэй арга хэмжээг боловсруулах, хэрэгжүүлэх чадавхыг сайжруулах шаардлагатай байна.
Зураг 1: Төслийн агуулга, техникийн ур чадавх эзэмшүүлэх явц
Энэхүү 2 шаттай хэрэгжүүлсэн төслийн үр дүнд үндэслэн “Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээний чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийн 3-р үе шат (цаашид “тус төсөл” гэх)-ыг үргэлжлүүлэх хүсэлтийг 2016 онд МУ-ын Засгийн газраас гаргаснаар Японы Засгийн газар 2018 оны 11 сараас 4,5 жилийн хугацаатай хэрэгжүүлэхээр болсон.
Эрхэм зорилго, төслийн зорилго, үр дүн
Төслийг Нийслэл болон ЖАЙКА байгууллага харилцан хэлэлцэж, зөвшилцсөнөөр Хүснэгт 1-д үзүүлсэн агуулгаар хэрэгжүүлнэ. Төслийн хүрээнд Хамтрагч тал (Х/Т), Хамтрагч тал-Ажлын хэсэг (Х/Т-АХ) болон ЖАЙКА байгууллагын мэргэжилтнүүдээс бүрдсэн төслийн баг нь хамтран ажиллаж, дараах 6 үр дүнд хүрэх (Хүснэгт 1) юм. Төсөл хэрэгжсэнээр НАББГ, БОАЖЯ бусад холбогдох байгууллагууд нь харилцан зөвшилцсөн арга хэмжээг хэрэгжүүлж, эрхэм зорилгодоо хүрэх боломжийг бүрдүүлнэ.
Хүснэгт 1:Эрхэм зорилго, төслийн зорилго, гарах үр дүн
Эрхэм зорилго |
Улаанбаатар хотын агаарын чанарыг сайжруулж, голлох эх үүсвэрүүдээс ялгарах бохирдуулах бодисын ялгарал буурна. |
Төслийн зорилго |
Агаарын бохирдлыг бууруулах үр дүнтэй арга хэмжээний хэрэгжилт, НАББГ, төрийн болон нийслэлийн холбогдох байгууллагын хамтын ажиллагааны тогтолцоог сайжруулахад голлон анхаарч, УБ хотын агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээг хэрэгжүүлэх чадавхыг сайжруулах |
Үр дүн 1 |
Агаар бохирдуулах голлох эх үүсвэрүүдийн ялгарлын хяналт шинжилгээ болон агаар орчны хяналт шинжилгээний чадавхыг сайжруулах. |
Үр дүн 2 |
Улирлаас хамааралтай агаарын бохирдол (ялангуяа PM) -ын бүтцийг тодорхойлох анализ шинжилгээ, үнэлгээний чадавхыг сайжруулах |
Үр дүн 3 |
Агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээний техникийн үнэлгээ, хэрэгжилтийн бэлтгэл ажлын чадавхыг сайжруулах. |
Үр дүн 4 |
НАББГ, ЦУОШГ зэрэг мэргэжлийн байгууллагын оролцоотойгоор агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээтэй холбоотой /монгол талын/ шийдвэр гаргах түвшний үйл ажиллагааг сайжруулах. |
Үр дүн 5 |
Агаар бохирдуулах томоохон эх үүсвэрт PM, SO2 болон NОx-ийн ялгарлыг бууруулахад чиглэсэн арга хэмжээний хэрэгжилтийг сайжруулах. |
Үр дүн 6 |
Үр дүн 1-5-ын биелэлтийг хангахтай холбоотой хууль эрх зүйн орчин, хөрөнгө санхүүжилтийн хувиарлалт, зохицуулалтын механизм (агаар орчны хяналтын суурь тогтолцоо) -ыг боловсронгуй болгож сайжруулах. |
Эрхэм зорилго, төслийн зорилгыг биелүүлэх явцад Орчны агаар болон агаар бохирдуулах бодисын ялгарлын эх үүсвэрүүдийн хяналт шинжилгээ, хэрэгжүүлсэн арга хэмжээний үр дүнгийн үнэлгээ, Агаарын бохирдлыг бууруулах стратеги, бодлого, шийдвэр, Хэрэгжүүлэх арга хэмжээний үнэлгээ, Агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээний хэрэгжилт гэсэн 4 шатлал бүхий агаар орчны хяналтын тогтолцоог хэрэгжүүлнэ. Тус тогтолцоог бэхжүүлсэнээр агаарын бохирдлыг бууруулах бодит үр дүнтэй арга хэмжээг сонгож, хэрэгжүүлэх боломжийг бүрдүүлнэ.
Цаашид өмнөх үе шатны хүрээнд эзэмшүүлсэн техникийн ур чадавхыг гүнзгийрүүлж, бататгахын зэрэгцээ үр дүнтэй арга хэмжээг хэрэгжүүлэх чадавхыг сайжруулж, агаарын бохирдлыг бууруулахад бодитой хувь нэмэр оруулахыг зорьж ажиллана. Тус төсөл нь бууруулах арга хэмжээний хэрэгжилтэд голлон анхаарч Гэр хорооллын айл өрхөд сайжруулсан түлш ашиглах, Автомашины ялгарлыг бууруулах арга хэмжээний загвар төслийг хэрэгжүүлнэ.
Агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээний үр дүнг тодорхойлох, баталгаажуулах зорилгоор сайжруулсан түлшний загвар төслийг 2020 оны 1 сар, мөн 2021 оны 1 сард тус тус агаарын чанарын хэмжилт хийх нөхцөл хангасан гэр хорооллын айл өрхөд сайжруулсан түлшийг нийлүүлж, түүний агаар орчинд нөлөөлөх нөлөөлөл, хэрэглээнд гарах өөрчлөлтийг түүхий нүүрс хэрэглэх үетэй харьцуулсан туршилтын ажлыг зохион байгуулна.
Автотээврийн хэрэгслээс ялгарах хаягдал хийг бууруулах чиглэлээр дараах загвар төслүүдийг хэрэгжүүлнэ. Үүнд:
- Автозамын түгжрэлийг багасгах, гэрлэн дохионы зохицуулалтыг сайжруулах
- Эко жолоодлогын сургалтын тогтолцоогнэвтрүүлэх /ХБО-нд ээлтэй автомашины хэрэглээ/
- Дизель хөдөлгүүртэй тээврийн хэрэгслээс ялгарах тоосонцрыг багасгах (DPF) шүүлтүүрийн үр дүнг баталгаажуулах, улмаар түүний хэрэглээг нэмэгдүүлэх
- Хүхрийн агууламж багатай шатахууны хэрэглээний орчны нөлөөллийн үнэлгээ г.м.
Төсөл хэрэгжүүлэх бүтэц, зохион байгуулалт
Төслийн гол Х/Т нь НАББГ, БОАЖЯ бөгөөд үйл ажиллагааны хэрэгжилтийг хариуцаж ажиллана. Х/Т-А/Х нь хамтран хэрэгжүүлэгч холбогдох төр, захиргааны байгууллагаас бүрэлдэнэ. ЖАЙКА -ын япон мэргэжилтний баг нь Зураг 3-д үзүүлсэн байгууллагатай хамтарч, Х/Т болон Х/Т-АХ-т шаардлагатай техникийн зааварчилгаа, зөвлөгөө, дэмжлэг үзүүлнэ. НАББГ-ын дарга нь төслийн даргын үүрэг гүйцэтгэж, ерөнхий зохион байгуулалт, хэрэгжилтийг хариуцана. Хамтарсан зохицуулах хороо (ХЗХ) нь төсөлтэй холбоотой шийдвэр гаргах үүрэгтэй бөгөөд ХЗХ-ны хуралдаанд холбогдох төрийн болон нийслэлийн төр, захиргааны байгууллагын төлөөлөл, ЖАЙКА -ын Монгол дахь Төлөөлөгчийн газар зэрэг холбогдох талууд оролцож, төслийн үйл ажиллагааны явц, шийдвэрлэх шаардлагатай асуудлыг хэлэлцэж, зохих шийдвэрийг гаргана.
Тус төсөл нь Дэлхийн банкны УБЦАТ, Азийн Хөгжлийн Банк зэрэг олон улсын хандивлагч байгууллагатай уялдаатай хамтран ажиллахын зэрэгцээ ЖАЙКА байгууллагаас хэрэгжүүлж буй төрөл бүрийн тусламж, хамтын ажиллагааны нийтлэг үр дүнг сайжруулахад хувь нэмэр оруулна.
Зураг 3:Төслийн бүтэц, зохион байгуулалт
Хүснэгт 2: Хамтарсан Зохицуулах Хороо (ХЗХ)-ны гишүүд
Дарга: Нийслэлийн Засаг даргын орлогч |
||
Дэд дарга: БОАЖЯ-ны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн газрын дарга |
||
Нарийн бичиг: Нийслэлийн Агаарын бохирдлыг бууруулах газрын дарга |
||
|
Монгол тал |
Япон тал |
1 |
Орчны бохирдлыг буууруулах Үндэсний хорооны ажлын алба |
ЖАЙКА-ын Монгол дахь Төлөөлөгчийн газар |
2 |
Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Түлшний бодлогын газар |
ЖАЙКА-ын төв оффис(Токио хот) |
3 |
Сангийн яамны Хөгжлийн санхүүжилтийн газрын Зээл, тусламжийн бодлогын хэлтэс |
ЖАЙКА-ын мэргэжилтний баг |
4 |
Зам, тээврийн хөгжлийн яамны Бодлого, төлөвлөлтийн хэлтэс |
ЖАЙКА-ын бусад холбогдох талууд |
5 |
Барилга, хот байгуулалтын яамны Бодлого төлөвлөлтийн газар |
|
6 |
Эрчим хүчний яамны Түлшний бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар |
|
7 |
Цаг уур, орчны шинжилгээний газар |
|
8 |
Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газар |
|
9 |
Нийслэлийн Тээврийн газар |
|
10 |
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Агаарын чанарын хяналтын хэлтэс |
|
11 |
Нийслэлийн Эрүүл мэндийн газрын Нийгмийн эрүүл мэндийн хэлтэс |
|
12 |
УБ хотын ЗАА-ны Инженерийн байгууламжийн хэлтэс |
|
13 |
Байгаль орчин хэмжилзүйн төв лаборатор |
|
14 |
ДЦС 3-ын техникийн бодлогын хэлтэс |
|
15 |
ДЦС 4-ын техникийн бодлогын хэлтэс |
|