Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Нийслэлийн Засаг дарга нар хамтран 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр "Агаарын чанарыг сайжруулах бүсийг шинэчлэн тогтоох" тухай А/04-А/19 тоот тушаал, захирамжийг баталсан. Энэхүү тушаал, захирамжаар "Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүс"-д түүхий нүүрсийг үе шаттайгаар бууруулах, түүхий нүүрсийг хориглох, сайжруулсан түлш, стандартын шаардлага хангасан зуух, цахилгаан халаагуур, хийн түлшийг нэвтрүүлэх арга хэмжээ авахаар заагдсан.
Ажлын удирдамжийг эндээс татаж үзнэ үү.