Журмын өөрчлөлтөд санал авах тухай

Тус байгууллага Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2014 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн А-181 дугаар тушаалаар батлагдсан журмын хүрээнд жил бүр эх үүсвэрийн бүртгэл тооллогыг 9-12 дугаар сард дүүрэг, хороодтой хамтран зохион байгуулдаг ба дараах үндсэн шаардлагын дагуу тус журмыг өөрчлөх санал боловсрууллаа. Үүнд:

  1. Ахуйн хэрэглээний зуухны MNS-5216:2016, усан халаалтын зуухны MNS-5043:2016 стандартууд шинэчлэгдэн 2017 оны 04 дүгээр арын 01-ээс мөрдөгдөж эхэлсэн. Шинэ стандартаар агаар бохирдуулагч эх үүсвэрүүдийн хүчин чадлын ангилал өөрчлөгдсөн. Тус өөрчлөлтөнд үндэслэн агаар бохирдуулагч эх үүсвэрийн тооллого хийх, улмаар Нийслэлийн дундын мэдээллийн сан-г үүсгэх програм хангамжийг боловсруулаад байна.
  2. Нийслэлээс агаар бохирдуулагч томоохон эх үүсвэрийн магадлан итгэмжлэх ажлыг жил бүрийн 11-4 дүгээр сарын хооронд зохион байгуулдаг бөгөөд тус ажлын дүн мэдээг тооллогын дүнтэй тулгах зайлшгүй шаардлагатай байдаг. Мөн нөгөөтэйгүүр  халаалтын улирлын төгсгөлд жилийн түлшний хэрэглээ тодорхой болсон үед буюу 2-4 дүгээр сард тооллогыг зохион байгуулах нь цаг хугацааны хувьд илүү үр дүнтэй болдог.

Журмын төслийг эндээс татаж үзгнэ үү.

Утааны улирал эхэллээ. Та амны хаалтыг өөртөө болон үр хүүхдүүддээ гадаа орчинд байнга зүүлгэж чадах уу?
Чадна
Чадахгүй /эдийн засгийн өртөг өндөртэй/
Чадахгүй /зүүж хэвшээгүй/
Бусад /Та сэтгэгдлээр хариулна уу/
Made Here