Орчны агаарт хэмжилт хийх

n.news
2017-12-25 03:54:57
Нийслэлийн агаарын бохирдолтой тэмцэх газар

Үйлчилгээний чиглэл: Үйлдвэр, хөдөө аж ахуй, байгаль орчин
Тайлбар: Улаанбаатар хотын агаарын чанарын хэмжилтийг 16 автомат харуулаар хэмждэг бөгөөд Нийслэлийн харьяаны 6, Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны харьяанд 10 харуул байдаг. Орчны хэмжилт өдөр бүр хийгдэж байдаг бөгөөд иргэд холбогдох сайтаар мэдээ, мэдээллийг өдөр тутам хүлээн авах боломжтой. Нарийвчилсан мэдээг Байгаль орчин ногоон хөгжлийн яамнаас төлбөртэй авдаг. Өрөөний агаар сайжруулах бүтээгдэхүүнд хэмжилт хийлгэх хүсэлтийн дагуу аж, ахуйн нэгж байгууллагуудад хэмжилт хийдэг.


 

Эрх зүйн зохицуулалт:Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын А/342 дугаар тушаал. Агаарын чанарын мэдээлэл гаргах журам, Агаарын чанарын хяналт шинжилгээний ажлын үйлчилгээний хураамжын хэмжээ тогтоох тухай

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын А/342 дугаар тушаал. Агаарын чанарын асуудал эрхэлсэн мэргэжлийн албаны дүрэм, Агаарын чанарын мэдээлэл гаргах журам, Иргэн,аж ахуйн нэгж,байгууллагын суурин эх үүсвэрээс агаарт гаргах бохирдуулах бодисын зөвшөөрөгдөх хэмжээ тогтоох төсөл боловсруулах журам

Бүрдүүлэх материал:

 

1. Иргэн бол өргөдөл, Аж ахуйн нэгж, байгууллага бол албан хүсэлт
2. Туршилтанд хамруулах бүтээгдэхүүн болон тоног төхөөрөмжийг холбогдох бичиг баримтын хамт

Шийдвэрлэх хугацаа /Эрх зүйн актад тусгагдсан/: 30 хоног 
Төлбөрийн нэмэлт тайлбар: Байгаль орчин, аялал жуулчлалын яамны сайдын 2011 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн А-342 тушаалын хавсралтын дагуу төлбөр авна. Энд дарж үзнэ үү.

Шинэ

Утааны улирал эхэллээ. Та амны хаалтыг өөртөө болон үр хүүхдүүддээ гадаа орчинд байнга зүүлгэж чадах уу?
Чадна
Чадахгүй /эдийн засгийн өртөг өндөртэй/
Чадахгүй /зүүж хэвшээгүй/
Бусад /Та сэтгэгдлээр хариулна уу/
Made Here