“Шинжлэх Ухааны Академи, Физик технологийн хүрээлэн”- тэй хамтран Улаанбаатар хот дахь агаарын бохирдол ихтэй бүсүүдийн агаар дахь микро элементийн найрлагыг тодорхойлох, агаарын бохирдлоос хамааруулан анализ хийж, дүгнэлт гаргах зорилгоор 2021 оны 10 дугаар сараас буюу халаалтын улирал эхэлсэнтэй холбогдуулан агаарын бохирдлыг хэмжих суурин харуулуудын цэгүүдэд хөвд байршуулах цэг тогтоох ажил хийгдэж байна.