СБД-ийн 9-р хороо, Хангамжийн бааз орчимд агаарын чанарын хэмжилт хийж ажиллалаа

n.news
2020-12-02 05:17:24
Нийслэлийн агаарын бохирдолтой тэмцэх газар

 Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газраас сайжруулсан түлшний хангамжийн баазын орчимд агаарын чанарын хэмжилт хийж ажиллалаа.  

          Үзүүлэлт PМ2,5 (мкг/м3) PМ10 (мкг/м3)
1-р сайжруулсан түлш савлагааны цэг 27 37
2-р сайжруулсан түлш савлагааны цэг 36 46
3-р цэг айлуудын орчим 30 39

MNS 4585:2016

24 цагийн дундаж стандарт 

50 100

Тайлбар:   РМ2.5 – жижиг ширхэглэгт тоосонцор,  РМ10 – том  ширхэглэгт тоосонцор    

Тус хэмжилтээс дүгнэж үзэхэд:

  1. “Таван толгой түлш” ХХК-ийн СБД-ийн 9-р хорооны хангамжийн баазад сайжруулсан түлш савлах үеийн агаар дахь тоосонцрын хэмжигдсэн үр дүн нь тухайн хугацаанд хүний эрүүл мэндэд нөлөөлөх хэмжээнд хүрээгүй байна.
  2. Сайжруулсан түлшийг савлах үед үүссэн тоосжилтыг агаар болон хөрсөөр дамжин нийтийн эзэмшил талбай болон айл өрхүүдийн орчинд зөөгдөх байдлыг бууруулах зорилгоор хангамжийн баазын хашааны дагуу хаалт хийх, мөн салхи шуурга гэх мэт цаг агаарын таагүй үед сайжруулсан түлшний савлагааны ажлыг түр зогсоох зэрэг арга хэмжээг авч ажиллах шаардлагатай байна.

                                                                                              

Шинэ

Утааны улирал эхэллээ. Та амны хаалтыг өөртөө болон үр хүүхдүүддээ гадаа орчинд байнга зүүлгэж чадах уу?
Чадна
Чадахгүй /эдийн засгийн өртөг өндөртэй/
Чадахгүй /зүүж хэвшээгүй/
Бусад /Та сэтгэгдлээр хариулна уу/
Made Here