“Би жендерийн хэвшмэл ойлголтын эсрэг байна” аянд нэгдэж байна

n.news
2021-03-16 07:35:37
Нийслэлийн агаарын бохирдолтой тэмцэх газар

      Жендерийн үндэсний хорооноос Монгол цэргийн өдөр буюу 03 дугаар сарын 18-ны өдрийг тохиолдуулан “Би жендерийн хэвшмэл ойлголтын эсрэг байна” аяныг өрнүүлж байна.

Тиймээс энэхүү аянд Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын хамт олон нэгдэж байгаа бөгөөд нийт Нутгийн захиргааны байгууллагууд, иргэд ТББ-ыг нэгдэхийг уриалж байна. Дашрамд дурдахад Жендэрийн үндэсний хороо нь Үндэсний статистикийн хороотой хамтран “Монгол Улсын эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн дундаж наслалтын зөрүүтэй байдал, түүнд нөлөөлөх хүчин зүйлс” судалгааг хийж, судалгааны үр дүнд суурилсан “Эрэгтэй, эмэгтэй хүний дундаж наслалтын зөрүүг багасгах талаар хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө”-г Монгол Улсын Ерөнхий сайдын 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 99 дүгээр тогтоолоор батлуулсан байдаг.

 

 

 

Шинэ

Утааны улирал эхэллээ. Та амны хаалтыг өөртөө болон үр хүүхдүүддээ гадаа орчинд байнга зүүлгэж чадах уу?
Чадна
Чадахгүй /эдийн засгийн өртөг өндөртэй/
Чадахгүй /зүүж хэвшээгүй/
Бусад /Та сэтгэгдлээр хариулна уу/
Made Here