Нийслэлчүүд агаар бохирдуулагч эх үүсвэрээ тоолж дууслаа

n.news
2021-05-28 06:03:21
Нийслэлийн агаарын бохирдолтой тэмцэх газар

     Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газар нь Агаарын бохирдлын эх үүсвэрийн бүртгэл, тооллого явуулж, мэдээллийг шинэчлэх” ажлыг зохин байгуулж дууслаа. Уг ажлын хүрээнд Улаанбаатар хотын 9 дүүрэгт 15-100 кВт-ын зуухтай 1493 айл өрх, төр хувийн хэвшлийн аж ахуй нэгжийн 1188 зуух нийт 2681 халаалтын зуух, 100 кВт-4200кВт-ын хүчин чадалтай 260 ААНБ, тэдгээрийн эзэмшлийн 463 зуух тус тус тооллогдсон байна.

Усан халаалтын зуух эзэмшигчдэд зориулсан хэрэглэгчийн гарын авлага, заавар боловсруулж, орчны бохирдлын эх үүсвэрийн хаягдлын тооллогын мэдээлийн санд тооллогын дүнг оруулсан.

Шинэ

Утааны улирал эхэллээ. Та амны хаалтыг өөртөө болон үр хүүхдүүддээ гадаа орчинд байнга зүүлгэж чадах уу?
Чадна
Чадахгүй /эдийн засгийн өртөг өндөртэй/
Чадахгүй /зүүж хэвшээгүй/
Бусад /Та сэтгэгдлээр хариулна уу/
Made Here