Үүнд:
Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо “эко хотхон” –ы хашаан дотор
Чингэлтэй дүүрэг 2 дугаар хороо баруун 4 зам
Баянгол дүүрэг 12 дугаар хороо ртхэг-ын хойд талд
Баянзүрх дүүрэг 3 хороо 2 дугаар эмнэлэгийн зүүн урд тал гэсэн 4 цэгт байрлуулаад байна.
эдгээр суурин автомат харуул нь 2009 оны 1 дүгээр сараас эхлэн тасралтгүй ажиллаж байгаа бөгөөд нийт 14 үзүүлэлтээр хэмжилт хийж байна. Үүнд:
Хэмжих үзүүлэлтүүд
|
Цаг уурын үзүүлэлтүүд
|
NO-Азотын дан исэл
|
Агаарын даралт
|
NO2-Азотын давхар исэл
|
Агаарын даралт
|
NO2-Азотын ислүүд
|
Агаарын чийглэг
|
CO – Угаарын хий
|
Агаарын чийглэг
|
SO2-Хүхэрлэг хийн давхар исэл
|
Агаарын температур
|
О3-Озон
|
Агаарын температур
|
PM10 –Том ширхэглэлт тоосонцор
|
Салхины хурд
|
PM2,5 - Жижиг ширхэглэлт тоосонцор
|
Салхины хурд
|
PM10–Нарийн ширхэглэлт
|
Салхины чиглэл
|
Дээрх үзүүлэлтээр 30 минутын давтамжтайгаар тасралтгүй хэмжилт хийж байна. Мөн уг суурин автомат харуулд суурьлагдсан багаж тоног төхөөрөмж нь Японы Horiba, Германы Grimm 180 гэх багаж тоног төхөөрөмж суурьлагдсан бөгөөд эдгээр нь дэлхийн олон газар ашиглагдаж буй сүүлийн үеийн багаж тоног төхөөрөмж юм.
Эдгээр суурин автомат харуулуудыг хүлээн авах ажил харуулуудыг нэгдсэн сүлжээнд холбох ажил хийгдээгүйн улмаас хүлээн авах ажил хойшлогдож байсан юм. Энэхүү суурин автомат харуулууд нь хоорондоо нэгдсэн сүлжээгээр холбогдож хэмжилтийн утгуудыг нэгдсэн программ дээр хүлээн авдаг ба уг нэгдсэн сүлжээний асуудлыг Нийслэлийн Агаарын чанарын албаны зүгээс Улаанбаатар хотод интернэтийн сүлжээний үйл ажиллагаа явуулдаг компаниудаас судлан үзэж тохирох сүлжээг суурилуулснаар энэхүү асуудал шийдэгдсэн билээ. Уг харуулыг 2009 оны 9 дүгээр сарын 11-нд Нийслэлийн Агаарын чанарын албанаас зүгээс суурин автомат харуулыг цаашид ашиглалтыг хариуцан ажиллахаар хүлээн авсан болно. Эдгээр харуулыг хүлээн авч нийт 518 сая төгрөгийн үнэ бүхий багаж тоног төхөөрөмжийг холбогдох бичиг баримтын хамт Нийслэлийн өмчийн харилцааны газар өгч бүртгүүлсэн болно.
Үр дүн:
Суурин автомат харуулыг хүлээн авснаар орчны агаарын бохирдлыг 2 жилийн хугацаанд хийсэн хэмжилтийн мэдээллийн баазтай болоод байгаа билээ.
СУУРИН АВТОМАТ ХАРУУЛЫН 2009-2010 ОНЫ ХЭМЖИЛТИЙН
ХАРЬЦУУЛСАН ДҮНГҮҮД
Угаарын хий (CO) – н эх үүвэр нь гэр хорооллын айл өрхүүдийн түлж буй түүхий нүүрсний хэрэглээтэй шууд холбоотой. Радио телевизийн хэрэг эрхлэх газар (РТХЭГ)- т байрлах харуул нь гэр хорооллын айл өрхөд хамгийн ойр байдаг учир хэмжилтийн үзүүлэлт хамгийн их байна. Зуны 6, 7, 8 - р саруудыг өвлийн 11, 1, 2 – р саруудтай харьцуулахад угаарын хийн агууламж 2,5 - 6 дахин нэмэгдсэн үзүүлэлттэй байна.
2010 байдлаар угаарын хийн агууламж 2009 онтой харьцуулахад 1, 2-р сард 1,5-2 дахин нэмэгдсэн, 10,11-р сард 1,5-2 дахин буурсан үзүүлэлттэй байгаа нь харагдаж байна.
Азотын давхар исэл (NO2)- ийн эх үүсвэрүүд нь гэр хорооллын айл өрхүүдийн түүхий нүүрсний шаталт болон автомашины яндангаас ялгардаг. Зуны 6, 7, 8 - р саруудыг өвлийн 11, 1, 2 –р саруудтай харьцуулахад азотын давхар ислийн агууламж 1,5 - 3 дахин нэмэгдсэн үзүүлэлттэй байна. Үүнээс үзэхэд дан ганц өвлийн улирал бус зуны улиралд ч азотын хийн бохирдолтой байгаа нь авто машины тоо жилээс жилд нэмэгдэж байгаатай холбоотой юм.
2010 оны байдлаар азотын давхар ислийн агууламж 2009 онтой харьцуулахад Радио телевизийн хэрэг эрхлэх газар (РТХЭГ)-т байрлалтай харуул, Баруун 4 замд байрлалтай харуулын хэмжилтийн дүн 2 дахин нэмэгдсэн үзүүлэлттэй байна. Энэ нь гэр хорооллын өрхийн тоо, авто машины тоо нэмэгдсэн үзүүлэлттэй шууд холбогдолтой юм.
Хүхэрлэг хий (SO2) нь хамгийн өргөн тархалттай агаарын бохирдуулагчийн нэг. Цаашилбал чийглэг нөхцөлд SO2 нь хүхрийн хүчил (Н2SO4) -ийг үүсгэдэг тул дэлхийн хэмжээний асуудал болох хүчиллэг бороо, тунадасны гол бүрэлдэхүүн болдог. Энэ нь чулуу, металл, барилгын материалуудыг коррозид оруулдгаас гадна ургамалд шууд нөлөөлдөг. Хүхэрлэг хий нь үйлдвэрийн болон ахуйн эх үүсвэрийн утаанаас үүсэлтэй. Зуны 6, 7, 8 - р саруудыг өвлийн 11, 1, 2 –р саруудтай харьцуулахад хүхэрлэг хийн агууламж 2- 6 дахин нэмэгдсэн үзүүлэлттэй байна.
2010 оны байдлаар хүхэрлэг хийн агууламж 2009 онтой харьцуулахад 1- 3-р сард өссөн үзүүлэлттэй 8-11-р сард буурсан үзүүлэлттэй байгаа нь харагдаж байна.
Озон нь (O3) агаар дахь гол бохирдуулагч ба фотохимийн утааны гол бүрэлдэхүүн хэсэг болно. Озоны хий нь тээврийн хэрэгсэл болон өөр эх үүсвэрээс ялгарах NО2 болон нүүрсустөрөгчид нарны гэрэлд урвалд орж озон болон бусад исэлдүүлэгчийг их хэмжээгээр үүсгэдэг. Энэхүү графикаас харахад зуны бороо хур элбэгтэй үед агаар дахь озоны агууламж нэмэгдэж өвлийн хүйтэн хуурай үед озоны хэмжээ буурч байгаа ажиглагдаж байна. Зуны 6, 7, 8 – р саруудыг өвлийн 11, 1, 2 –р саруудтай харьцуулахад озоны хийн агууламж 2 - 5 дахин буурч байна.
2010 оны байдлаар озоны хийн агууламж 2009 онтой харьцуулахад Баруун 4 замд байрлалтай харуул, 2-р эмнэлэгт байрлалтай харуулын хэмжилтийн дүн 2 дахин нэмэгдсэн үзүүлэлттэй байна.
Агаар дахь тоосны агууламж (PM2.5-PM10 ) нь тухайн газар нутгийн уур амьсгалын байдал, газрын хөрсний бүтэц, хотын ногоон байгууламж зэрэгтэй шууд хамааралтай. Гэвч гэр хорооллын айл өрхийн түлж буй түүхий нүүрсний шаталтаас үүсэх дэгдэмхий бодис, үнс нь агаарт цацагдсантай холбоотойгоор тоосжилтын хэмжээ өвлийн улиралд өсөж байна. 4,5-р саруудаас эхлэн барилга, газар шорооны ажил эхэлдэгтэй холбоотойгоор зуны улиралд ч тоосны хэмжээ стандарт хэмжээг давсан үзүүлэлттэй байгаа нь харагдаж байна. Зуны 6, 7, 8 - р саруудыг өвлийн 11, 1, 2 –р саруудтай харьцуулахад PM10 тоосонцорын агууламж 3 - 6 дахин нэмэгдсэн үзүүлэлттэй байна. 2010 оны байдлаар PM10 тоосны агууламж 2009 онтой харьцуулахад 1-5 –р саруудад 1,5 дахин буурсан үзүүлэлттэй 6-11-р саруудад 1,5 дахин нэмэгдсэн үзүүлэлттэй байгаа нь ажиглагдаж байна.
2010 оны байдлаар PM2,5 тоосны агууламж 2009 онтой харьцуулахад Радио телевизийн хэрэг эрхлэх газар (РТХЭГ)-т байрлалтай харуулын хэмжилтийн үзүүлэлт 2 дахин нэмэгдсэн үзүүлэлттэй, бусад харуулын хэмжилт өссөн, буурсан үзүүлэлтгүй байна.
Times New Romanfont-size: 9pt; font-family: , serif; color: black;
font-size: 9pt; font-family: , serif; color: black;span style=, serif; color: black;