-Сайжруулсан зуух худалдаж авахыг уриаллаа

Л.Нармандах
2011-08-19 01:49:49
Нийслэлийн агаарын бохирдолтой тэмцэх газар

 

           Нийслэлийн гэр хороололд 170 мянган өрх байдаг бөгөөд судалгаагаар хорт утааны дийлэнх хувь эдгээрийн яндангаас ялгардаг болохыг мэргэжилтнүүд тогтоожээ. Тиймээс өвлөөс урьтаж 70 мянган өрхөд утаагүй зуух нийлүүлэхээр ажиллаж буй юм. “Цэвэр агаар” төслөөс өнгөрсөн өдрүүдэд хямд үнэтэй зуух иргэдэд нийлүүлэх ажлыг Чингэлтэй дүүрэгт зохион байгуулсан бол ирэх бямба гаригаас Сүхбаатар дүүрэгт шилжих аж. Харин есдүгээр сарын 7-ноос Баянзүрх, есдүгээр сарын 10-наас Сонгинохайрхан дүүрэгт уг ажил зохион байгуулагдаж, таван дүүргийн 48 хороог хамруулахаар зорьжээ.Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах ажил зөвхөн утаагүй зуух нийлүүлснээр хязгаарлагдахгүй. Дулаан алддаггүй гэрийн бүрээс, үүдний пинг ч иргэдэд санал болгож байгаа юм. Гэрийн бүрээс 300000-350000 төгрөгийн үнэтэй бол үүдний пинг 80 мянган төгрөгөөр борлуулна. Эдгээрт мөн үнийн хөнгөлөлт орсон. Тухайлбал, үүдний пинг 320 мянган төгрөгөөр борлуулах ёстой ч үнийг дөрөв дахин бууруулж, 80 мянган төгрөг болгожээ. Тиймээс иргэдийн хувьд эдгээрийг худалдан авах бололцоо бас байна.Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулахад иргэн таны оролцоо нь утаагүй зуух худалдан авахаас эхлэх тул идэвхитэй оролцохыг уриалъя. 

 

Г.Дарь

Шинэ

Утааны улирал эхэллээ. Та амны хаалтыг өөртөө болон үр хүүхдүүддээ гадаа орчинд байнга зүүлгэж чадах уу?
Чадна
Чадахгүй /эдийн засгийн өртөг өндөртэй/
Чадахгүй /зүүж хэвшээгүй/
Бусад /Та сэтгэгдлээр хариулна уу/
Made Here