"Хотын хөгжил-Газар зүйн мэдээлэлийн систем" төслийн танилцуулгын хурал боллоо

Л.Нармандах
2011-09-12 02:43:38
Нийслэлийн агаарын бохирдолтой тэмцэх газар

        Сүүлийн жилүүдэд газар зүйн мэдээллийн системийг олон салбарт ашиглаж байгаа бөгөөд хотын дэд бүтэц, үйлчилгээ, ядуурал, байгаль орчны бохирдол зэрэгтэй холбоотой мэдээллийг орон зайн хувьд зураглан шийдвэр гаргагчдад хүргэхэд ашиглах нь хамгийн түгээмэл хэрэглээ болоод байна. 

          Төслийн хүрээнд Улаанбаатар хотын хүрээлэн буй орчин, хот байгуулалтын орон зайн цогц дүн шинжилгээ хийгдэнэ. Хотын аль хороод дэд бүтэцийн хувьд хамгийн хүртээмж муу байгаа, эсвэл байгаль орчны хувьд илүү бохирдолтой байгаа зэрэг мэдээллийг цогц байдлаар шинжилж олон нийтэд веб газарзүйн мэдээллийн системээр дамжуулан хүргэнэ. Ингэснээр шийдвэр гаргагчид хотын хороодыг ядуурал, хөгжилийн байдлаар нь харьцуулан харах боломж бүрдэх бөгөөд энэ нь хөрөнгө оруулах, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, төсөв хувиарлах шийдвэр гаргахад нөлөө үзүүлэх юм. Орон зайн дүн шинжилгээ нь хотын аль хэсэгт дэмжлэг тусламж хамгийн хэрэгтэй байгааг шийдвэр гаргагчид зураглан харуулах ба төсөв хөрөнгийг хэрэгцээтэй газар нь зөв хувиарлахад дэмжлэг үзүүлнэ.

Шинэ

Утааны улирал эхэллээ. Та амны хаалтыг өөртөө болон үр хүүхдүүддээ гадаа орчинд байнга зүүлгэж чадах уу?
Чадна
Чадахгүй /эдийн засгийн өртөг өндөртэй/
Чадахгүй /зүүж хэвшээгүй/
Бусад /Та сэтгэгдлээр хариулна уу/
Made Here