Түүнчлэн тоосонцрын бохирдол нь эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж /зүрхний хэмнэл алдагдах, архаг бронхитийн явц хурдсаж, амьсгалын замын өвчний шинж тэмдэг нэмэгдэх, уушгины үйл ажиллагаа буурч улмаар багтрааны хүндрэл үүсгэх гэх мэт/ өвчлөлийг нэмэгдүүлж байна.
Тоосонцорын концентрац, ялангуяа өвлийн улиралд гэр хороололд хэт их байгаа нь зүрх болон уушигны өвчлөлтийг нэмэгдүүлж цаг бусаар нас барахад нөлөөлж байгааг ч мөн тогтоосон.
Улаанбаатар хотын агаарын чанарыг сайжруулан бохирдлын концентрацыг бууруулах /гэр хорооллын өрхийн зуух болон түлшийг солих, цахилгаан халаагуур, орон сууцжуулах гэх мэт/ арга хэмжээ нь цаашдаа өвчлөлөөс урьдчилан сэргийлж, эрүүл мэндийн зардлыг ихээр хэмнэх боломж байгааг мөн дурьджээ. Жишээлбэл, зуухнаас гарах нүүрсний утааны ялгарлыг 80% бууруулахад агаарын бохирдол PM2.5 -ын хувьд 48%-иар буурахаар гарч байгаа бөгөөд жилд 66 сая ам.долларын эрүүл мэндийн зардлыг хэмнэх боломжтойг олон улсын судалгааны загварчлал дээр үндэслэн тогтоожээ.
Уг судалгааны тайлан нь агаарын бохирдолтой холбоотой эрүүл мэндийн зардал, богино хугацаанд, дунд шатны болон урт хугацаанд хэрэгжүүлэх арга хэмжээний дүн шинжилгээг ч агуулж байгаа юм.
Судалгааны үр дүнг олон нийтэд танилцуулах, хэлэлцүүлэг арга хэмжээг энэ сарын 20-ны өдөр Улаанбаатар хотын Монгол-Японы Төвд зохион байгуулагдах тул агаарын бохирдлын талаар судалгаа хийдэг судлаач, эрдэмтэд, мэргэжилтэн болон энэ асуудлыг сонирхсон аливаа хүмүүс оролцох боломж нээлттэй. Хэлэлцүүлгийн үеэр судалгааны тайланг албан ёсоор олон нийтэд танилцуулан тараана.
АГААРЫН ЧАНАР БА ЭРҮҮЛ МЭНД
ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ УРЬЖ БАЙНА
Хэрэв Та Нийслэл хотынхоо агаарын чанарын талаар судалгаа хийж байгаа, агаарын бохирдлыг бууруулах талаар ажилладаг, түүнчлэн энэ талын мэдээлэл хайж, сонирхож байгаа бол “УЛААНБААТАР ХОТЫН АГААРЫН ЧАНАРЫН ДҮН ШИНЖИЛГЭЭ: ЭРҮҮЛ МЭНДЭД ҮЗҮҮЛЭХ СӨРӨГ НӨЛӨӨГ БУУРУУЛАХЫН ТУЛД АГААРЫН ЧАНАРЫГ САЙЖРУУЛАХ НЬ” сэдэвт судалгааны тайлангийн хэлэлцүүлэгт хүрэлцэн ирнэ үү.
ХЭЗЭЭ: 2011 оны 12-р сарын 20-ны 9:00-12:50 цагт
ХААНА: Монгол-Японы Төвийн хурлын танхимд
Энэхүү судалгааг Байгаль орчин, Аялал жуулчлалын яам болон Дэлхийн Банк хамтран удирдаж агаарын чанарын чиглэлээр ажилладаг олон улсын болон Монголын судлаачдын хамтрсан баг 2008-2010 оны хооронд хийж гүйцэтсэн юм.