-Био түлшээр галладаг зуух туршиж байна

Л.Нармандах
2012-01-02 07:31:08
Нийслэлийн агаарын бохирдолтой тэмцэх газар

-Өмнө нь манай улсад ашиглаж байсан технологи уу?
-Япон, Солонгос зэрэг улсад түгээмэл ашиглаж байсан. Дээр нь мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр энэ бүтээл бусад зуух шиг агаарт ямар нэгэн тоос тортог, утаа, угаарын хий гаргадаггүй болох нь нотлогдсон.

-“Цэвэр агаар сан”-аас олгож буй зуухны талаар та ямар бодолтой байна?
-Турк зуух нь шийдэл, технологийн хувьд маш сайн. Ерөөсөө Засгийн газраас утааг арилгахын тулд энэ арга хэмжээг авч эхэлсэн нь цагаа олсон зөв зүйтэй ажил гэж бодож байна. Үнэхээр л түлшний зарцуулалт, шаталтын хувьд тэрхүү “Хас”, “Өлзий” зуух илүү гэдэг нь тодорхой байна. Асуудал нь айлын гал голомтыг солих, дулаан байлгана гэдэг амар ажил биш. Иргэдийн ухамсар, сэтгэлгээний асуудал юм даа.

-Таны хийсэн зуух ямар нэгэн нүүрс, мод хэрэглэхгүй, ашиглахад хялбар технологитой гэлээ. Холбогдох агентлаг, мрэгжлийн хүмүүс хэр дэмжиж байна?
-Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Агаарын чанарын албанаас манай компанийг дэмжиж энэ жил 30 сая төгрөг өгсөн. Түүгээр нь хэд хэдэн суурь машин, техник авсан л даа.

-Тэгвэл одоо туршилтын шатанд яваа ч иргэд авахыг хүсвэл танайх худалдах боломжтой юу. Үнийн хувьд ямар байгаа вэ?
-150 хүртэл метр квадрат талбайтай байшинг халаах хэмжээний хүчин чадалтай зуух 200 мянга орчим төгрөг байна. Хэмжээнээс нь шалтгаалж хүчин чадлыг нь тохируулж хийж өгнө.

-Биотүлшээр цэнэглэдэг болохоор галын аюул багатай гэж үзэж болох уу?
-Угаар, оч хаях, дэлбэрнэ гэсэн ойлголт байхгүй. Гэм нь ашигласан тосны үнэр бага зэрэг ханхалж магад. Гэхдээ хувцас хунарт шингэхүйц үнэр гарахгүй л дээ.

-Ингэхэд та эмч мэргэжилтэй хүн. Мөн олон жил гадаадад амьдарч байгаад ирсэн. Тиймээс хотын утааны талаар тун тааруу дүгнэлттэй яваа биз?
-Тэгэлгүй яахав. Хэдийгээр одоо би хүн эмчлэхгүй байгаа ч өнөөдөр миний явуулж байгаа энэ үйлдвэрлэл мөн л эрүүл энхийн төлөөх үйл хэрэг гэж ойлгож байна. Гол нь зөвхөн бидний үйлдвэрлэсэн зуух, гаднаас авчирсан зуух гэдэгт ач холбогдол өгөх хэрэггүй. Дээр хэлснээр айлын гал голомтыг сольж, оронд нь дулаан орчин амлана гэдэг амар ажил биш. Тиймээс иргэд өөрсдөө утааг үлдэн хөөх сэтгэлтэй, дээд байгууллагууд нь судалгаатай ажиллах нь чухал.


Т.Есөн-Эрдэнэ

Шинэ

Утааны улирал эхэллээ. Та амны хаалтыг өөртөө болон үр хүүхдүүддээ гадаа орчинд байнга зүүлгэж чадах уу?
Чадна
Чадахгүй /эдийн засгийн өртөг өндөртэй/
Чадахгүй /зүүж хэвшээгүй/
Бусад /Та сэтгэгдлээр хариулна уу/
Made Here