-МАНАН гэж юу вэ?

Л.Нармандах
2012-01-31 05:47:52
Нийслэлийн агаарын бохирдолтой тэмцэх газар

Харин хэвтээ чиглэлийн алсын барааны харагдац 1 км-ээс 5 км болж муутгах үеийн агаар дахь усан дусал, мөсөн талстын хуримтлалыг будан гэж үзнэ. Будангаас гадна униар гэсэн ойлголт байдаг бөгөөд энэ нь алсын барааны харагдацыг 10 км, түүнээс бага болтол муутгах агаар дахь хатуу бодисын бөөгнөрөл юм. Униар нь манан, будангаас агаар дахь харьцангуй чийгшил 100%-иас мэдрэгдэхүйц бага байхад ажиглагддагаар онцлогтой. Ер нь манан дахь агаарын харьцангуй чийгшил 100% орчим байх боловч 85-90% хооронд байх нь практикт олонтаа тохиолдоно. Гэвч агаарын температур -30оС-ээс доош орж их хүйтэрсэн үед хот суурин газар, төмөр зам, нисэх онгоцны буудал орчмоор агаарын харьцангуй чийгшил 50%-иас бага байхад ч манан ажиглагдагийг сүүлийн үеийн ажиглалт, судалгаагаар тогтоожээ. Энэ нь дулааны цахилгаан станц, уурын зуухны яндангаас гарч буй утаа, агаарын хөлөг, галт тэрэгний зүтгүүрийн хөдөлгүүрийн шатахууны шаталтын улмаас үүссэн утаа, бичил хатуу, хорт бодисуудын нөлөөгөөр усны уур өтгөрөлтийн байдалд шилждэгтэй холбоотой тайлбарлагдана.

Шинэ

Утааны улирал эхэллээ. Та амны хаалтыг өөртөө болон үр хүүхдүүддээ гадаа орчинд байнга зүүлгэж чадах уу?
Чадна
Чадахгүй /эдийн засгийн өртөг өндөртэй/
Чадахгүй /зүүж хэвшээгүй/
Бусад /Та сэтгэгдлээр хариулна уу/
Made Here