\"Улаанбаатар-Эрүүл, Цэвэр, Аюулгүй хот\"-хот байгуулалт, төлөвлөлтийн судалгаа, шинжилгээний ажлын уралдаан

Л.Нармандах
2012-02-07 01:19:03
Нийслэлийн агаарын бохирдолтой тэмцэх газар

УРАЛДААНЫ ЗОХИОН БАЙГУУЛАЛТ:

Уралдааныг дараах сэдвээр зохион явуулна. Үүнд:

• Агаарын чанар ба бохирдол, түүнийг бууруулах арга зам;
• Усны бохирдол, цэвэрлэх байгууламж, голын усны түвшин, цэвэр усны нөөц;
• Хөрсний бохирдол, эвдрэл, хуурайшилт, тоосжилт, цөлжилт;

• Газар хөдлөлтийн эрсдэлээс иргэдийг хамгаалах, зарлан мэдээлэх;
• Орон сууц, нийтийн зориулалтын барилгын чанар, газар хөдлөлтөд тэсвэрлэх байдлыг үнэлэх, шийдвэрлэх;
• Гэр хорооллын хөгжлийн шийдэл;
• Газар ашиглалт, газрын менежмент, хот байгуулалт, төлөвлөлтөд газарзүйн мэдээллийн системийг ашиглах нь;
• Хотын төвлөрлийг задлах, суурьшлын шинэ бүс байгуулах, дагуул хотыг хөгжүүлэх;
• Хотын дэд бүтцийн байдал, цаашдын эрэлт, шинэ технологи, шийдэл;
•Замын хөдөлгөөний аюулгүй байдал, хөдөлгөөний бөглөрөл, осол аваар, хөдөлгөөний оновчтой удирдлага, нийтийн тээврийн шинэ систем нэвтрүүлэх боломж;
• Химийн болон хорт бодисын хадгалалт, тээвэрлэлт;
• Хот байгуулалт, төлөвлөлтөд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх нь.

  • Бүтээлийг Нийслэлийн Хангарьд ордны 13 давхарт, Нийслэлийн барилга, хот байгуулалт, төлөвлөлтийн газар, 1303 тоот өрөөнд 2012 оны 4 дүгээр сарын 25-ны 18.00 цаг хүртэл хүлээн авна.
  • 2012 оны 5 дугаар сарын 2-ны өдрийн 10.00 цагаас Нийслэлийн Хангарьд ордны 13 давхарт нээлттэй шүүн хэлэлцэж, судлаач, эрдэмтдийн шилдэг 5, оюутны шилдэг 5 бүтээлийг тус тус шалгаруулна. Бүтээлийг шүүн хэлэлцэхэд илтгэгч тус бүр 10 минутын хугацаанд багтаан бүтээлийн гол агуулга, судалгааны арга зүй, шинэлэг тал, судалгааны үр дүн, дүгнэлт, тулгамдсан асуудлыг шийдэх арга зам, санал, шийдэлийг танилцуулна.
  • Шилдэг 10 бүтээл болон цаашид ирээдүйтэй, үр дүнд хүрч болохуйц 10 хүртэл илтгэлийг “Азийн том хотуудын аюулгүй байдлын асуудал” олон улсын 11 дэх симпозиумд илтгэгчээр оролцуулж, бүтээлийг эмхэтгэлд оруулна.

Шагналын сан:

  • Эрдэмтэн, судлаач:

1 дүгээр байр: 2.000.000 төгрөг
2 дугаар байр: 1.600.000 төгрөг
3 дугаар байр: 1.200.000 төгрөг
Тусгай байр-2: тус бүр 600.000 төгрөг

  •  Оюутан:

1 дүгээр байр: 1.000.000 төгрөг
2 дугар байр: 800.000 төгрөг
3 дугаар байр: 600.000 төгрөг
Тусгай байр-2: тус бүр 300.000 төгрөг

ТАВИГДАХ ШААРДЛАГА:

  • Зарлагдсан сэдвийн хүрээнд тодорхой тулгамдсан асуудлын мөн чанарыг нээн илрүүлэх оновчтой үзүүлэлтээр судалгааг хийсэн байна.
  • Судалгааны ажилд гадаадын тэргүүний арга ажиллагаа, загвар, техник технологи ашиглахыг урьтал болгохын хамт өөрийн шинэлэг санаа, санаачлага дэвшүүлсэн байх шаардлагатай.
  • Судалгааны материалыг программ хангамж, загварчлал ашиглан боловсруулснаар тодорхой үр дүнг гаргах, дүгнэлт хийх боломжтой байна.
  • Судалгааны ажлын үр дүн, дүгнэлт нь тулгамдсан асуудлыг шинжлэх ухааны талаас нь тодорхойлж, оновчтой шийдлийг гаргах урьтал нөхцлийг бүрдүүлсэн байна.
  • Бүтээл нь тулгамдсан асуудлыг шийдэх арга замыг тодорхойлсон санал, шийдлийг дэвшүүлсэн байна.
  • Уралдаанд ирүүлэх бүтээлд хуудасны тооны хязгаарлалт тавигдахгүй, Ариал фонтоор 12 хэмжээтэй бичвэртэй байна.
  • Бүтээлийн хамт товч агуулгыг 3-5 хуудсанд багтаан, хэлэлцүүлэгт тавих илтгэлийн хамт ирүүлнэ.
  • Уралдаанд ирүүлэх бүтээл нь хэвлэн нийтлэгдээгүй, хурал зөвлөгөөнөөр хэлэлцэгдээгүй байна.

ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЛИЙГ:

Нийслэлийн Хангарьд ордны 13 давхарт, Нийслэлийн барилга, хот байгуулалт, төлөвлөлтийн газрын 1303 тоот өрөө, 315355, 312826 утаснаас авч болно.

Шинэ

Утааны улирал эхэллээ. Та амны хаалтыг өөртөө болон үр хүүхдүүддээ гадаа орчинд байнга зүүлгэж чадах уу?
Чадна
Чадахгүй /эдийн засгийн өртөг өндөртэй/
Чадахгүй /зүүж хэвшээгүй/
Бусад /Та сэтгэгдлээр хариулна уу/
Made Here