Богино хугацаанд ийм тоос тоосонцорын хэмжээг эрс бууруулах нэгэн оновчтой шийдэл бол яндангийн шүүлтүүр юм. Монгол инженерийн зохион бүтээсэн цэвэр ган энэ шүүлтүүрийг БНСУ-д захиалан үйлдвэрдэсэн. Солонгосын Байгаль Орчныг Судлах Институтын албан ёсны төхөөрөмжийн туршилтаар үнс тортогийг 88 хувь хүртэл шүүж үлддэг болох нь тогтоогдсон ба Монголд хийгдсэн практик туршилтаар, зуух галлах улиралд нийт 300 шахам тонн дэгдэмхий бодис шүүх боломжтой болох нь тогтоогдсон.
Шүүх дэгдэмхий бодисын хэмжээ
Нүүрс түлэх Нэг өрх түлэх нүүрсний нэг өрхөөс шүүх 198000 өрхөөс
хугацаа хэмжээ, кг грамм шүүх тонн
1 хоног 2,5 шуудай 6,125 1,16
7 хоног 17,5 шуудай 42,9 8,11
14 хоног 35 шуудай 85,75 16,21
30 хоног 75 шуудай 183,75 34,73
4 сар 300 шуудай 735 138,92
8 сар 600 шуудай 1470 277.83
Энэхүү шүүлтүүрийн үр дүнг Гамшиг судлалын Хүрээлэнгийн Нэгдсэн Лабораторын туршилтаар нотолж, Эрүүл Мэндийн Яамны харъяа Нийгмийн Эрүүл Мэндийн Хүрээлэнгээс хэрэгжүүлэхийг дэмжсэн байна. Шүүлтүүрийн загвар нь Оюуны Өмчийн Газарт албан ёсоор бүртгэгдэж хамгаалагдсан юм.
Шүүлтүүрийг эхний ээлжинд 1000 айлд суурилуулж үзсэн ба үр дүн нь бодитой мэдрэгдэж иргэд ам сайтай байна.Шүүлтүүрийг 7-14 хоногт нэг цэвэрлэх ёстой бөгөөд олон дахин ашиглах боломжтой ган матриалаар хийгдсэн юм байна.
Хануй Гол ХХК
Захирал Ж.Хүрэл-Эрдэнэ
Утас 91908060