Нийслэлийн Удирдлагын Зөвлөлийн ээлжит хуралдаан

Л.Нармандах
2013-05-12 05:27:38
Нийслэлийн агаарын бохирдолтой тэмцэх газар

Мөн Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооноос гарсан шийдвэрийн дагуу түүхий нүүрс хязгаарлах үндсэн бүсийн айл өрхөд үртсэн шахмал түлшний 1 тонн тутамд 70 мянган төгрөг, хагас коксон шахмал түлшний 1 тонн тутамд 60 мянган төгрөг, бүхэллэг хагас коксон түлшний 1 тонн тутамд 70 мянган төгрөгний татаасыг Засгийн газрын тусгай сан Цэвэр агаар сангаас олгож тухайн бүсийн айл өрхүүдэд боловсруулсан түлш хямдралтай үнээр очиж байгаа юм.Энэ хүрээнд нийслэлийн агаарын чанарын албанаас 9 аж ахуйн нэгжтэй боловсруулан түлшний нөөц бүрдүүлэх гэрээ байгуулан ажиллаж гэрээний биелэлт 42,3 хувьтай байгаа юм байна. Мөн 2011-2013 онуудад Баянгол дүүргийн гэр хорооллын 9 хороо буюу Түүхий нүүрс хязгаарлах үндсэн бүсэд боловсруулан түлш нийлүүлэх ажлыг зохион байгуулж ажилласан боловч боловсруулсан түлшний нийлүүлэт хангалтгүй байжээ. Тиймээс тус дүүргийн гэр хорооллын айл өрхүүдэд бүрэн шаталттай ердийн зуух нэвтрүүлсэн байна. Нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэ нийслэлийн агаарын чанарыг сайжруулах талаар хийсэн ажлынхаа тухай товч мэдээлэл өгөөд, цаашид хийж хэрэгжүүлэх ажил олон байгаа ч эхний ээлжинд боловсруулсан түлш нийлүүлэх ажлыг сайжруулахад илүү анхаарах хэрэгтэй байгааг онцолсон юм. Агаарын бохирдлыг бууруулах энгийн бөгөөд хямд арга нь түүхий нүүрсийг боловсруулан хагас коксон түлш үйлдвэрлэх явдал гэнэ. Тиймээс дэлхийн олон орнууд хагас коксон түлшийг хэрэглээнд нэвтрүүлэх замаар агаарын бохирдлыг тогтвортой бууруулсан туршлага байдаг байна. Нийслэлийн хувьд агаарын чанарыг сайжруулах бүсэд түүхий нүүрс болон агаар бохирдуулагч бусад хаягдал зүйлс шатаахыг хориглосон байдаг. Гэвч сүүлийн хоёр жилийн халаалтын улиралд боловруулсан түлшний үйлдвэрлэлүүдийн нэг жилийн түлшний дундаж нийлүүлэт нь 8000 орчим тонн байгаа юм байна. Боловсруулсан түлшийг нэг айлд 3 тонн түлш хэрэглүүлнэ гэж тооцоход 2700 орчим өрхийг хангах юм. Энэ нь Баянгол дүүргийн 9 хорооны айл өрхөд нийлүүлэх шаардлагатай түлшний 20 гаруй хувийг л эзэлж байгаа юм. Иймд түүхий нүүрсний хэрэглээг хязгаарлах, боловсруулсан түлшний нийлүүлэлтийг нэмэгдүүлэх чиглэлээр хэд хэдэн ажлуудыг яаралтай зохион байгуулах шаардлагтай болжээ. Тухайлбал ДЦС-2-ыг түшиглэн баригдаж буй жилд 210 мянган тонн хагас коксон шахмал түлшний үйлдвэрийг яаралтай ашиглалтад оруулах, гэр хорооллын айл өрхүүдийн хэрэгцээнд зориулж жилдээ 200-250 мянган тонн хагас коксон шахмал түлш үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэрийг шинээр барих ажлыг цаг алдалгүй эхлүүлэх зэрэг ажлыг хийх нь чухал байгааг хэллээ. Энэ асуудалтай холбоотойгоор боловсруулсан түлш нийлүүлэх ажлыг сайжруулах зарим арга хэмжээний тухай Нийслэлийн Засаг даргын захирамж гаргахаар боллоо

Шинэ

Утааны улирал эхэллээ. Та амны хаалтыг өөртөө болон үр хүүхдүүддээ гадаа орчинд байнга зүүлгэж чадах уу?
Чадна
Чадахгүй /эдийн засгийн өртөг өндөртэй/
Чадахгүй /зүүж хэвшээгүй/
Бусад /Та сэтгэгдлээр хариулна уу/
Made Here