2012 оны 8 сарын 14-ний өдөр Үндэсний хороо ээлжит XIII хурлаа хийлээ.

Л.Нармандах
2013-08-19 08:26:43
Нийслэлийн агаарын бохирдолтой тэмцэх газар

Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах ойрын хугацааны томоохон зорилтыг хэрэгжүүлэхэд нэн чухал ач холбогдолтой  “ДЦС-2” ТӨХК –ийг түшиглэн баригдаж байгаа жилд 210.0 мянган тонн хагас коксон шахмал түлш үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэр байгуулах ажил удаашралтай, ирэх өвөл мөн боловсруулсан түлшээр хангах ажлыг саатуулах төлөвтэй байна. Төслийн хөрөнгийн /20.0 гаруй тэрбум төгрөг/асуудлыг бүрэн шийдвэрлэсэн.

Иймээс уг ажлыг цалгардуулж байгаа “ДЦС-2” ТӨХК-ний удирдлага, албан тушаалтан, төсөл хэрэгжүүлэгчдэд арга хэмжээ авч уг ажлыг эрчимжүүлэх бололцоотой арга хэмжээг авч ажиллахыг  ЭБЭХЯ-д үүрэг болгосон байна. Мөн боловсруулсан түлшийг иргэдэд худалдаалах, түүнд олгох татаасийг батлав.

Агаарын чанарыг сайжруулах бүсэд нийслэлийн гэр хороололыг бүрэн хамруулж 2012-2013 онд багтаан сайжруулсан зуухаар хангаж дуусгахаар төлөвлөсөн боловч МСС-ийн “Цэвэр агаар” төслөөс нийлүүлэх сайжруулсан зуухны тоо буурснаас хамаарч анх төлөвлөсөнөөс 30.0 орчим мянган зуух дутахаар байна.
Иймд Үндэсний хорооноос нийлүүлэх боломжтой  зуухны тоо, ширхэгээс хамааруулан эхний ээлжинд хамрагдах дүүрэг, хороодын жагсаалтыг тодотгон тогтоох, анх төлөвлөснөөс дутсан 30.0 орчим мянган ширхэг сайжруулсан зуухны хөрөнгийн асуудлыг шийдвэрлэн шуурхай зохион байгуулж ажиллахыг НЗДТГ БОАЖЯ, Монголын Мянганы сорилтын сангийнханд үүрэг болголоо.

Нам даралтын зуухнуудыг буулгаж төвлөрсөн дулаанд холбох ажлын хүрээнд БЗД-ийн Ус-15 болон, Дэнжийн мянга орчмын хэрэглэгчдийг төвийн дулаанд холбох ажил хийгдэж байна. Мөн энэ онд Улсын төсвийн хөрөнгөөр зарим томоохон халаалтын зуухнуудын шинэчлэлийг хийж байгаа нь сургууль, цэцэрлэг, цэргийн анги гэх мэт төсвийн байгууллагуудын нийт 10 орчим халаалтын зуухыг шинэчлэх юм. Нөгөөтэйгүүр гадаадын төсөл хэрэгжүүлэгчдийг татан оролцуулж, ММСС-аас халаалтын зуухны засвар шинэчлэлийн ажилд тодорхой хөрөнгийг зарцуулан халаалтын улирал дуусахаас өмнө 16 ширхэг томоохон нам даралтын зуухыг шинэчлэхээр ажиллаж байна. Эдгээр ажлыг халаалтын улирал эхлэхээс өмнө ашиглалтанд оруулахыг анхааруулав.
Энэ жил жижиг ТҮЦ-ээс эхлээд гутал, дугуй засвар, ус түгээгүүр, дэлгүүр зэрэг бие даасан дулааны эх үүсвэр, зуухнуудыг утаагүй эх үүсвэрт шилжүүлэхийг аж ахуйн нэгжүүдэд шаардаж, хэрэгжүүлээгүй газруудад торгууль ноогдуулах болж байна.

Агаарын бохирдол ихэссэн аймаг, хот суурин газруудад Үндэсний хороо анхаарлаа хандуулан ажиллаж эхэллээ. Энэ ажлын хүрээнд эхний ээлжинд боловсон хүчний чадавхийг сайжруулах, тэднийг мэдээллээр хангах, бохирдлыг бууруулах хөтөлбөр, төлөвлөгөө боловсруулахад зааварчилгаа өгөх зорилгоор Дорнод, Ховд, Дархан-Уул, Өвөрхангай аймгуудад бүх аймгуудыг оролцуулсан бүсчилсэн сургалт, семинарыг БОАЖЯ-тай хамтран зохион байгуулсан  бөгөөд бохирдол ихтэй зарим аймгуудад агаарын чанарыг сайжруулах бүс тогтоож, Үндэсний хорооны салбар хороо байгуулан агаарын бохирдлыг бууруулах төлөвлөгөө, хөтөлбөр боловсруулан ажиллах үүргийг өгсөн байна.

Үндэсний хорооны энэ удаагийн ээлжит хуралыг Үндэсний хорооний дарга Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга П.Цагаан удирдан явуулав.  

Шинэ

Утааны улирал эхэллээ. Та амны хаалтыг өөртөө болон үр хүүхдүүддээ гадаа орчинд байнга зүүлгэж чадах уу?
Чадна
Чадахгүй /эдийн засгийн өртөг өндөртэй/
Чадахгүй /зүүж хэвшээгүй/
Бусад /Та сэтгэгдлээр хариулна уу/
Made Here