Парисын агаарын бохирдол дээд хэмжээнд хүрч автомашины хэрэглээг хязгаарлалаа

Л.Нармандах
2014-03-25 02:43:10
Нийслэлийн агаарын бохирдолтой тэмцэх газар

Даваа гаригийн 05.30 цагаас эхлэн тээврийн хэрэгслийн ду гаарыг харгалзан хөдөлгөөнд оруулах аж. Түүнчлэн олон нийтийн тээврийн хэрэгслийн газраас гурав хоног тээврийн хэрэгсэл уналгүй гэртээ орхих уриалгыг гаргасан юм. Парисын агаарын бохирдол энэ сарын 7-ноос эхлэн эрс муудаж эхэлсэн ч 9-ний ням гаригт салхины хурд өндөөр байсан, замд гарсан машины тоо цөөрсөнтэй холбоотойгоор бохирдлын хэмжээ бага зэрэг буурсан байна. Гэвч ажлын өдрүүд эхлэхэд дагаад бохирдлын хэмжээ дахин дээд цэгтээ тулсан аж. Сүүлийн өдрүүдэд Парисын агаарын температур олон жилийн дунджаас даруй 10 градусаар өндөр байгаа.Энэхүү таагүй байдлаас болж эрх баригчид эхний байдлаар иргэдийг гадаа гүйлтээр хичээллэх гэх мэт биеийн хүчний ачаалал авахгүй байх, амьсгал болон зүрх судастай холбоотой асуудал тулгарвал нэн даруй эмчид хандах тухай анхааруулга тараажээ. Парисын агаарыг бохирдуулж байгаа гол бодисууд нь хүхрийн давхар исэл, озон, азотын давхар исэл, 10 мкм хүртэл хэмжээтэй тоосонцор байдаг аж.

Eagle.mn Б.Сувд-Эрдэнэ

Шинэ

Утааны улирал эхэллээ. Та амны хаалтыг өөртөө болон үр хүүхдүүддээ гадаа орчинд байнга зүүлгэж чадах уу?
Чадна
Чадахгүй /эдийн засгийн өртөг өндөртэй/
Чадахгүй /зүүж хэвшээгүй/
Бусад /Та сэтгэгдлээр хариулна уу/
Made Here