ТӨМӨР ЗАМЫН АВТОБУС 6-Р САРААС НИЙСЛЭЛИЙНХЭНД ҮЙЛЧИЛЖ ЭХЭЛНЭ

Л.Нармандах
2014-04-04 02:32:15
Нийслэлийн агаарын бохирдолтой тэмцэх газар

Дээрх чиглэлд “Railbus” нь тусгай зориулалтын дөрвөн зогсоолд зогсож, иргэдэд үйлчлэх юм. Харин Улаанбаатар хотын дундуур дайран өнгөрч буй төмөр замыг чөлөөт цагаар нь хүн тээвэрт ашиглах, зориулалт бүхий “Raildus”-ыг ашиглалтад оруулахын тулд зогсоол, хоёр дахь зам барихтай холбогдуулан газар чөлөөлөх шаардлагатай байгаа юм. Тиймээс нийслэлийн Засаг дарга газар чөлөөлөхтэй холбоотой асуудлыг хотын захиргааны зүгээс бүрэн шийдвэрлэнэ гэдгээ хэллээ. Харин нийслэлийн дэмжлэгтэйгээр Улаанбаатар төмөр зам өөрсдийн зардлаар бүтээн байгуулалт, засвар, шинэчлэлийг ажлыг хийж гүйцэтгэнэ.Жишээ нь Толгойт-УБ-Амгалан хоорондын төмөр замын аюултай бүсийг хашаажуулах, төмөр замын орчмын хорооллыг дуу чимээнээс тусгаарлах ажлыг хийнэ. Ойрын хугацаанд Улаанбаатар төмөр зам, Нийслэлээс хамтарсан ажлын хэсэг байгуулж, дээрх ажлуудыг хэрэгжүүлэхээр боллоо. Эхний ээлжийн РА-2 маягийн гурван “Railbus”-ыг 2 чиглэлд явуулах аялалыг энэ 6-р сарын 6-наас эхлүүлэхээр талууд харилцан тохирлоо. Харин Хүй долоо худаг болон бусад чиглэлд төмөр замын автобусыг явуулах асуудлыг ажлын хэсэг судлах юм байна.

Railbus Zogsool

Шинэ

Утааны улирал эхэллээ. Та амны хаалтыг өөртөө болон үр хүүхдүүддээ гадаа орчинд байнга зүүлгэж чадах уу?
Чадна
Чадахгүй /эдийн засгийн өртөг өндөртэй/
Чадахгүй /зүүж хэвшээгүй/
Бусад /Та сэтгэгдлээр хариулна уу/
Made Here