Төрийн нарийн бичгийн дарга Д.Дэлгэрцогт Монгол улсад анхны хувийн хөрөнгө оруулалттай Салхин цахилгаан станцын үйл ажиллагааг дэмжих санхүүжилтийн механизмыг яамнаас улам боловсронгуй болгох чиглэлээр тодорхой ажлуудыг санаачлан хэрэгжүүлэхээр ажиллаж байгааг танилцуулсан. Түүнчлэн эрчим хүчний салбарт хөрөнгө оруулалт шаардлагатай зарим төслүүдийг онцлоод хамтран ажиллахад бэлэн байгаагаа тэмдэглэв.
Хатагтай Нандита Паршад Сэргээгдэх эрчим хүчний тухай хууль, дүрэм, сангийн эрх зүйн орчныг боловсронгуй болгоход ЕСББ-аас техникийн туслалцаа үзүүлэх боломжтой талаар танилцуулсан бөгөөд уг саналыг Эрчим хүчний яам судлан үзээд цаг алдалгүй хариу өгч хамтран ажиллахаар боллоо.