Ж.Батзандан:
-“АТГ нь УИХ-ын харъяа байгууллага. Хөрөнгө, орлогын мэдүүлэгт үндэслэн судалгаа гаргасан байна. Төрийн нарийн бичгийн дарга болон захиргааны удирдах албан тушаал хашиж байгаа хүмүүс ойролцоогоор 2-3 компанид , хамгийн дээд талдаа таван компанийн ТУЗ-д гишүүнээр ажилладаг юм байна. Авилгатай тэмцэх, утаатай тэмцэх ажил бол ганц байгууллагын хийдэг ажил биш. Бүх яам утаатай тэмцдэг болох гэж байгаа шиг авилгатай тэмцэх чиг үүргийг ганцхан АТГ биш төрийн бүх байгууллага хүлээж байгаа. АТГ-ын санал санаачилга, хүсэлтийг хангаж ажиллахгүй байгууллагууд байвал Хууль зүйн байнгын хороонд мэдэгдэх хэрэгтэй. Ингэснээр Байнгын хорооноос Засгийн газарт болон холбогдох байгууллагуудад нь чиглэл өгч болно. Энэ удаагийн судалгаагаар шийдэх асуудлуудыг тодорхой, оновчтой харсан байна. Иймд Засгийн газарт тодорхой чиглэл өгөх нь зүйтэй.” Гэсэн санал хэлжээ.
“Үндэсний шуудан” 2014.05.07.Лхагва.№087.(2023)