Нийслэлийн агаарын чанарын албаны зүгээс нээлттэй өдөрлөгийн үеэр гэр, орон сууцаа хэрхэн дулаалах талаар сургалт явуулж, албаны танилцуулга, сонин, боршур, иргэдээс санал асуулга авах авч, мэдээлэл өгч байна.
Хамтран оролцож буй байгууллагууд үзэсгэлэнгийн өдрүүдэд өөрсдийн эрчим хүчний хэмнэлттэй бүтээгдэхүүнээ танилцуулж, 10-20% хямдралтай борлуулж, иргэд олон нийтэд мэдээлэл өгч байгаа юм.
Дулаалгын аянд эрчим хүчний хэмнэлттэй бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг, импортлож оруулж ирдэг 30 гаруй компани хамтран оролцож байна. Үүнд:
- Эрчим хүчний хэмнэлттэй бүтээгдэхүүн,
- Хий, шингэрүүлсэн хийн бүтээгдэхүүн
- Сэргээгдэх эрчим хүчний бүтээгдэхүүн,
- Цахилгаан халаагуур
- Бүрэн шаталттай сайжруулсан зуух
- Сайжруулсан түлш
- Гэр, байшингийн дулаалгын материал
- Эрчим хүчний хэмнэлттэй байшин
- Автотээврийн хэрэгслийн био түлш
- Эко тээврийн хэрэгсэл
Гэр хорооллын айл өрхүүдэд аянг зохион байгуулах хэлбэр:
- Гэр хорооллын өрхүүдэд байр сууцаа хэрхэн зөв дулаалахыг уриалах , гарын авлага зөвлөмж боловсруулан түгээх
- Олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийслэлийн гэр хорооллын айл өрх бүр гэр, орон сууцаа дулаалснаар эрчим хүчийг хэмнэх, улмаар халаалтын улиралд утааны ялгарлыг бууруулах боломжийн талаар нэвтрүүлэг бэлтгэн сурталчлах ажлыг зохион байгуулах
- Гэр хорооллын өрхүүдэд байр сууцаа хэрхэн зөв дулаалахыг сурталчилсан өдөрлөг, сургалтыг Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Гэр хорооллын хөгжлийн газар, дүүргийн Засаг даргын тамгын газартай хамтран зохион байгуулах
- Дулаан алдагдал багатай дулаалгын материал, эрчим хүчний хэмнэлттэй төрөл бүрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг аж ахуй нэгж байгууллагуудыг аянд оролцуулан бүтээгдэхүүнийг иргэдэд 10-20%-ийн хямдралтай үнээр борлуулах
Үр дүн:
- Дулааны алдагдал багасна.
- Гэр, орон сууцаа дулаалах дадалтай болно.
- Түлш бага зарцуулснаар утааг бууруулна.
- Гэрээ дулаалаад, сайжруулсан зуух хэрэглэвэл эдийн засгийн хэмнэлттэй болно.
- Эрчим хүчний хэмнэлттэй төрөл бүрийн дэвшилтэд технологийн мэдээллийг нэг дороос авч тухайн бүтээгдэхүүнээ зах зээлийн үнээс 10-20%-ийн хямдралтай үнээр худалдан авах боломжтой.
Иргэд олон нийт та бүхнийг орон байрандаа ая тухтай амьдрах нөхцлөө дээшлүүлж барилга, байшингийнхаа дулаан алдагдлыг багасгаж,сэргээгдэх эрчим хүчний шавхагдашгүй нөөцийг ашиглах, байгальд ээлтэй, цэвэр, хэмнэлттэй орчин үеийн дэвшилтэт технологийн халаалтын системийг амьдрал ахуйдаа хэрэглэх, эрчим хүчний зарцуулалтыг багасгах, түүний үр ашгийг нь нэмэгдүүлэх замаар агаарын бохирдлыг бууруулахад хувь нэмрээ оруулахыг уриалж байна.
Аяны нээлтэнд Байгаль Орчин Ногоон Хөгжлийн сайд С.Оюун, Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч дарга Т.Бат-эрдэнэ нар нээж үг хэллээ.
Нийслэлийн агаарын чанарын албаныхан иргэдэд үйл ажиллагаагаа танилцууллаа.
Нийслэлээс жил бүр зохион байгуулдаг "Дулаалгын аян"-д идэвхитэй оролцдог Аж Ахуйн нэгж, иргэнд Талархал гардуулав.
Эрчим хүчний хэмнэлттэй байшин, гэр сонирховол та Чингисийн талбайд хүрэлцэн ирж үзнэ үү.
Дулаалгын аянд оролцогч иргэд, аж ахуйн нэгжүүдийн дунд нийслэлийн агаарын чанарын албанаас асуулт асууж амжилттай хариулсан иргэнд амьд цэцэг гардуулав.
Өдөрлөгийн үеэр эрчим хүчний хэмнэлттэй бүтээгдэхүүн, сүүлийн үеийн дэшилтэд технолгийн үзэсгэлэнг иргэдэд танилцууллаа.
Дулаалгын аян энэ жилдээ 3 дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа бөгөөгд иргэдийн оролцоо жилээс жилд нэмэгдэж байна.