\"Сэргээгдэх эрчим хүчний үндэсний форум-VI\" болж өнгөрлөө

Л.Нармандах
2015-01-27 01:22:37
Нийслэлийн агаарын бохирдолтой тэмцэх газар

Бид үүнээс хоцрохгүйг хичээх ёстой. Өнөөдөр энэ форумын үеэр та бүхэн сэргээгдэх эрчим хүчний нөөц боломжоо хэрхэн ашиглах, эрчим хүчний дутагдлыг сэргээгдэх эрчим хүчээр хангах, Улаанбаатар хот болон хот суурин газрын агаарын бохирдлыг бууруулахад сэргээгдэх эрчим хүчний технологийг өргөнөөр ашиглах зэрэг асуудлыг хэлэлцэн яамнаас шинээр боловсруулж байгаа “Эрчим хүчний талаар төрөөс баримтлах бодлогын баримт бичиг”-т сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх асуудлыг хэрхэн тусгах, бодлогын түвшинд ямар арга хэмжээ яаралтай авах шаардлагатай байгаа талаар нухацтай хэлэлцэж үнэтэй санал зөвлөмж гаргана гэдэгт найдаж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2014 оны зургадугаар сарын 26-ны өдөр “Зүүн хойд Азийн сэргээдэх эрчим хүчний хөгжил” сэдэвт олон улсын хурлын нээлтэд хэлсэн үгэндээ “Монголд сэргээгдэх эрчим хүчийг үйлдвэрлээд цааш нь экспортлох, худалдах зорилго тавьж буй “Гобитек”, “Азийн супер сүлжээ” санаачлагыг дэмжиж ажиллах нь сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх сайхан боломж юм” гэж цохон тэмдэглэсэн байдаг. Бид энэ санаачлагыг эхлүүлэх Эгийн гол, Шүрэнгийн усан цахилгаан станц барих төслийг амжилттай урагшлуулж байна. Цаашид усан цахилгаан станц, нар, салхины эрчим хүчийг ашиглан Зүүн хойд Азийн орнуудтай хамтран төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх боломжийг эрэлхийлэх болно” гэв.

Сэргээгдэх эрчим хүчний Үндэсний форумд УИХ-ын гишүүн, НҮБ-ын Байгаль орчны Ассемблейн Ерөнхийлөгч С.Оюун оролцож “Сэргээгдэх эрчим хүчний тогтвортой хөгжил ба ирээдүй” гэсэн онцлох илтгэлийг тавьлаа. Дараа нь Үндэсний форумд оролцогчид “Сэргээгдэх эрчим хүчний Үндэсний хөтөлбөр ба хуулийн хэрэгжилт”, “Сэргээгдэх эрчим хүчний зохицуулалтын бодлого”, “Сэргээгдэх эрчим хүчний үнэ тарифын асуудлыг шийдвэрлэх арга замууд” гэх мэт 10 гаруй илтгэл, танилцуулгыг сонсч, хэлэлцлээ.

Эх сурвалж: www.economy.news.mn 

Шинэ

Утааны улирал эхэллээ. Та амны хаалтыг өөртөө болон үр хүүхдүүддээ гадаа орчинд байнга зүүлгэж чадах уу?
Чадна
Чадахгүй /эдийн засгийн өртөг өндөртэй/
Чадахгүй /зүүж хэвшээгүй/
Бусад /Та сэтгэгдлээр хариулна уу/
Made Here