Улаанбаатарчууд “түгжрэлтэй” биш метротой болмоор байна

Л.Нармандах
2015-03-25 03:35:06
Нийслэлийн агаарын бохирдолтой тэмцэх газар


-Япон улсын зүгээс энэ төсөлд 1.5 тэрбум ам.долларын 50 хүртэлх хувийг таатай нөхцлөөр зээлүүлэх боломжтой гэсэн байсан. Үлдсэн хөрөнгө санхүүгийн асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ?
-Тооцоо судалгаа гаргасан гэхэд болно. Монгол Улсын төсөвт хүндрэл учруулахгүйгээр гаргасан. Төр болон хувийн хэвшлийн түншлэл дээр үндэслэн санхүүжилт бий болгоно гэсэн нь бий. Ер нь олон арга зам байгаа шүү. Юун түрүүнд төслийг УИХ-аар оруулж дэмжүүлэх шаардлагатай байна. Одоогоор судалгааны шатандаа л явж байгаа.
Т.БАТСҮРЭН

metro

metro1

     Нийслэлийн иргэдийн дийлэнх ажлын өдрийнхөө багагүй цагийг түгжрэлд өнгөрүүлдэг. Үүнийг шийдэх олон арга зам байгаа ч хамгийн зөв гарц нь метро юм. Лондонд 150 жилийн өмнө анхны метро явуулж эхэлснээс хойш дэлхийн улс орнуудын дийлэнх өнөөдөр метротой болсон байна.
Улаанбаатар хот өнөөдөр 1 сая 300 гаруй мянган хүн амтай болжээ. Дэлхий нийтийн жишгээр хотын хүн ам 1 сая хүрсэн тохиолдолд их хотын тоонд зүй ёсоор багтдаг. Улаанбаатар хотод 2030 он гэхэд хотын хүн ам 1.7 сая хүрэх магадлалтай бөгөөд зам тээврийн эрэлт хэрэгцээ одоогийнхоос 3.1 дахин нэмэгдэх тооцоо гарчээ. Тиймээс Ази, номхон далайн орнуудын нийтийн тээврийн хамгийн дэвшилтэт тээврийн хэрэгсэл болсон метрог Улаанбаатар хотын нийтийн тээвэрт нэвтрүүлэх зайлшгүй шаардлага байгааг мэргэжилтнүүд дуу нэгтэй хүлээн зөвшөөрдөг. Хэрвээ “Улаанбаатар-Метро” байгуулах ажлыг эрчимжүүлэн 2016 онд дэд бүтэц, барилга угсралтын ажлыг хийвэл 2020 он гэхэд Монгол Улсын нийслэл метротой болох боломжтой.
-ТҮГЖРЭЛД ЦАГ ЗОГСОХОД НИЙТ 1 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ШАТАХУУН ЗАРЦУУЛДАГ-
Улсын хэмжээнд нийт 736288 тээврийн хэрэгсэл бүртгэлтэйгээс нийслэл хотод 440 гаруй мянган авто тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцдог байна. Дугаарын хязгаарлалтыг нэвтрүүлсэн ч ачаалал болон шатахуун зарцуулалтын хэмжээ төдийлөн буурдаггүй байна. Нийслэлийн хамгийн ачаалалтай үеэр автомашинууд цаг гаруй хугацаанд түгжрэхэд дунджаар нийт тэрбум гаруй төгрөгийг шатахуунд зарцуулдаг байна.
“Улаанбаатар метро”-той уялдуулан газар доорхи хот байгуулалтын ажлуудыг цогцоор нь хэрэгжүүлж, хотын төвийн зогсоолууд болон газар доогуур томоохон үйлчилгээний төв бүхий цолгцолбор барихаар төлөвлөж байгаа юм. "Улаанбаатар метро"-гоор нэг удаа зорчихдоо 500-600 төгрөг төлөн автобусаар 45 минут зорчдог байсан газарт 15 минутад хүрэх боломжтой болно. Мөн метрог нийтийн тээвэрт нэвтрүүлснээр автомашинаас ялгардаг утаа, хорт хийн хэмжээ 30 хүртэлх хувиар багасч, зам тээврийн осол буурахаас гадна нийслэлийн иргэдийн эрүүл, аюулгүй орчин амьдрах нөхцөл сайжрах юм.
Хөрөнгө оруулалтын судалгаанаас харахад Жайка болон бусад олон улсын байгууллагаас 600 сая ам.доллар, Монгол улсаас 700 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийж, нийтдээ 1.5 тэрбум ам.долларынсанхүүжилтээр “Улаанбаатар метро” төслийг хэрэгжүүлэх боломжтой гэсэн урьдчилсан тооцоо гарчээ. Гэхдээ энэхүү хөрөнгө оруулалтыг төсөл хэрэгжих 7 жилд хуваавал жил бүрийн төсөвт дарамт болохгүйгээр Улаанбаатарыг метротой болгох асуудлыг шийдвэрлэх бүрэн боломжтой аж.

Шинэ

Утааны улирал эхэллээ. Та амны хаалтыг өөртөө болон үр хүүхдүүддээ гадаа орчинд байнга зүүлгэж чадах уу?
Чадна
Чадахгүй /эдийн засгийн өртөг өндөртэй/
Чадахгүй /зүүж хэвшээгүй/
Бусад /Та сэтгэгдлээр хариулна уу/
Made Here