Агаарын бохирдлыг багасгах талаар ХБНГУ-тай туршлага солилцлоо

Л.Нармандах
2015-07-27 03:11:43
Нийслэлийн агаарын бохирдолтой тэмцэх газар

 

ХБНГУ-тай хамтран зохион байгуулж байгаа уг уулзалт бидний хамтын ажиллагааны гол үндэс суурь болж, агаарын бохирдлыг багасгах талаар туршлага хуримтлуулахад их хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна” гэлээ. Мөн ХБНГУ-ын Үндэсний их сургуулийн доктор Гүнтэр Баумбах “2011 оны Дэлхийн банкны тайланд Монгол Улс, Улаанбаатар хот тоосжилтоороо дэлхийд нэгдүгээрт жагссан байсан.

Улаанбаатар хотын хувьд хойд талаараа шигүү гэр хороололтой, дөрөвдүгээр цахилгаан станцаас бусад нь утаа тоосжилтыг шүүх шүүлтүүргүй, гэр хороолол болон автомашины шороон зам тоосжилтыг их үүсгэдэг. Түүнчлэн суудлын болон нийтийн тээвэрт явж буй автобуснуудын ялгаруулах хорт утаа гээд агаарын бохирдолд нөлөөлж байгаа олон хүчин зүйлс байна. Энэ бүгдийг шийдвэрлэхэд зөв аргачлал хэрэгтэй.

Дэлхийн хоёрдугаар дайны дараагаас манай улсад утаан хөшиг ихэсч, эрүүл мэндэд заналхийлж эхэлсэн. Бид 1957 онд агаарын бохирдолтой тэмцэх комисс байгуулж, 1970 оныг Байгаль хамгаалах жил болгон зарлаж, 1985 онд анхны утаа хэмжих дохиолол байрлуулж, хорт утааг ихээр ялгаруулдаг үйлдвэрүүдийг хааж эхэлсэн. Мөн түүхий нүүрсний хэрэглээг бүрэн зогсоож, үйлдвэрүүдийн яндангаас гарах утааг бүрэн цэвэрлэх төхөөрөмж суурилуулсан зэрэг ажлуудыг хийсэн” гэлээ.

ЦУОШГ-ын Орчны шинжилгээний хэлтсийн дарга Ж.Батбаяр “Монгол Улсад агаар бохирдуулагчийг хянаж шинжилж байдаг 10 станц байдаг. Бидний хийсэн судалгаагаар агаарын бохирдолд гэр хороолол 80 хувь, авто машин 10 хувь, цахилгаан станц зургаан хувь, хөрс шорооны бохирдол дөрвөн хувиар нөлөөлж байна. Улаанбаатар хот дөрвөн уулын дунд хотгор газар оршдог нь утаат хөшиг тогтох гол үүсвэр болж байна” гэсэн юм.

Эх сурвалж: www.mne.mn

Шинэ

Утааны улирал эхэллээ. Та амны хаалтыг өөртөө болон үр хүүхдүүддээ гадаа орчинд байнга зүүлгэж чадах уу?
Чадна
Чадахгүй /эдийн засгийн өртөг өндөртэй/
Чадахгүй /зүүж хэвшээгүй/
Бусад /Та сэтгэгдлээр хариулна уу/
Made Here