\"Авто машингүй гудамж\"-нуудын хаяг, байршлыг тогтоолоо

Л.Нармандах
2015-07-31 10:16:35
Нийслэлийн агаарын бохирдолтой тэмцэх газар

 

Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч, Төслийн Удирдах хорооны дарга Н.Гантөмөрт даалгалаа.

“АВТО МАШИНГҮЙ” ГУДАМЖ ТӨСӨЛД ХАМРАГДАХ

ГУДАМЖНУУДЫН ХАЯГ, БАЙРШИЛ

 

Д/дГудамжны нэрХаягБайршил
1Ц.Жигжиджавын гудамжУлаанбаатар  хот Чингэлтэй дүүрэг 1 дүгээр хорооТөв шуудангийн зүүн хойд үзүүр, Монголын Хөрөнгийн Биржийн зүүн урд авто замын уулзвараас баруун тийш явж Скайтал утас засвар, Хадгаламж Банкны төв байр, Шүд, эрүү нүүрний эмгэг судлалын төвийн хуучин байрны урдуур гарч Жи-Мобайл ХХК, Мобиком ХХК-ийн төв байр болон Төрийн Өмчийн хороо, Орон сууцны 4а байрны дундуур гарч авто замтай холбогдох
2Ц.Жигжиджавын гудамжУлаанбаатар  хот Чингэлтэй дүүрэг 1 дүгээр хорооТөв шуудангийн хойд авто зогсоолын төв хаалганаас хойш явж Ц.Жигжиджавын гудамжийн дагуу Монголын Хөрөнгийн Бирж, Скайтал утас засвар, Нийслэлийн өмчийн харилцааны газар, Бодь цамхаг, Хангарьд ордон, Эрдэнэс Монгол ХХК-ийн дундуур, Монцамэ агентлагийн урдуур гарч Үндэсний түүхийн музейн урд талын авто зам хүртэл
3Асашёорюүгийн цэцэрлэгт хүрээлэнУлаанбаатар  хот Чингэлтэй дүүрэг 1 дүгээр хорооЧингис хааны нэрэмжит талбайн баруун талын авто замаас Улаанбаатар хотын банк болон МҮЭ-ийн холбооны төв байрны дундуур баруун тийш Ц.Жигжиджавын гудамжийг хөндлөн гарч Өргөө зочид буудал болон Асашёорюүгийн цэцэрлэгт хүрээлэнгийн дундуур явж Голомт банкны зүүн талын авто зам хүртэл
4Авто зам, зогсоолУлаанбаатар  хот Чингэлтэй дүүрэг 1 дүгээр хорооЖуулчины гудамж, Голомт банк болон Асашёорюүгийн цэцэрлэгийн дундуур урагш явж Монгол банк, Хууль зүйн яам, Үндэсний үнэт цаасны хэвлэлийн газруудын зүүн талаар урагш явж, Улсын бүртгэлийн газрын баруун урд үзүүрээс зүүн тийш эргэж, Шүд эрүү нүүний эмгэг судлалын төвийн хуучин байр, Монтел, Төрийн банкны хойд талаар зүүн тийш явж Гар утасны худалдааны төвийн хойноос зүүн тийш эргэж Нийслэлийн Өмчийн харилцааны газрын баруун талаар явж, Эрдэнэс Монгол ХХК-ийн баруун хойд үзүүрээс зүүн тийш эргэж 50 дугаар байрны хойд талаар баруун тийш явж, Төр засгийн үйлчилгээний газрын хойд талаар гарч Монгол банкны зүүн талын замтай нийлнэ.

Шинэ

Утааны улирал эхэллээ. Та амны хаалтыг өөртөө болон үр хүүхдүүддээ гадаа орчинд байнга зүүлгэж чадах уу?
Чадна
Чадахгүй /эдийн засгийн өртөг өндөртэй/
Чадахгүй /зүүж хэвшээгүй/
Бусад /Та сэтгэгдлээр хариулна уу/
Made Here