2015-2016 оны хүйтний улирлын эхний сар буюу 2015 оны 10 дугаар сард агаар дахь агаар бохирдуулах бодисын сарын дундаж агууламжийг 2014 оны мөн үетэй харьцуулахад том ширхэглэгт тоосонцор 55 мкг-аар буюу 32%-иар, нарийн ширхэглэгт тоосонцор 5 мкг-аар буюу 9%-иар, азотын давхар исэл 4 мкг-аар буюу 11%-иар тус тус бага, хүхэрлэг хийн агууламж 5 мкг-аар их байна.
2012-2015 оны хүйтний улирал (1-4, 10-12 дугаар сар)-ын Улаанбаатар хотын агаарын чанарын төлвийг агаар бохирдуулах бодис тус бүрээр дараах зургуудад харууллаа.
Улаанбаатар хотын 2015 оны 10 дугаар сарын агаар дахь том ширхэглэгт тоосонцрын сарын дундаж агууламж өмнөх оны мөн үетэй харьцуулахад 32%-иар бага хэдий ч Агаарын чанарын стандарт дахь хүлцэх хэм хэмжээ /цаашид АЧС дахь ХХХ гэх/-тэй харьцуулахад 16%-иар их байна (Зураг 1).
Том ширхэглэгт тоосонцрын 24 цагийн дундаж агууламжийг 2015 оны 10 дугаар сард нийт 177 удаа хэмжилт хийснээс 59% нь АЧС дахь ХХХ-ээс давжээ.
10 дугаар сард 24 цагийн дунджийн хамгийн их агууламж 100 айл орчимд 268 мкг/м3 хүрч АЧС дахь ХХХ-тэй харьцуулахад 2.7 дахин их, өмнөх оны 10 дугаар сард ажиглагдсан 24 цагийн дунджийн хамгийн их агууламжтай харьцуулахад 1.8 дахин бага байна.
Агаар дахь нарийн ширхэглэгт тоосонцрын 2015 оны 10 дугаар сарын дундаж агууламж өмнөх оны мөн үетэй харьцуулахад 9%-иар багасч АЧС дахь ХХХ-ны түвшинд хүрсэн байна (Зураг 2).
Нарийн ширхэглэгт тоосонцрын 24 цагийн дундаж агууламжийг 2015 оны 10 дугаар сард нийт 60 удаа хэмжснээс 48% нь АЧС дахь ХХХ-ээс давсан тохиолдол ажиглагджээ.
10-р сард 24 цагийн дунджийн хамгийн их агууламж Баруун 4 зам орчим 106 мкг/м3 хүрч АЧС дахь ХХХ-тэй харьцуулахад 2.1 дахин их, өмнөх онд ажиглагдсан 24 цагийн дунджийн хамгийн их агууламжтай харьцуулахад 1.6 дахин бага байна.
Агаар дахь азотын давхар ислийн 2015 оны 10 дугаар сарын дундаж агууламж өмнөх оны мөн үетэй харьцуулахад 11%-иар бага ба АЧС дахь ХХХ-ээс хэтрээгүй байна (Зураг 3).
Азотын давхар ислийн 24 цагийн дундаж агууламжийг 2015 оны 10 дугаар сард нийт 200 удаа хэмжилт хийснээс 39%-д нь АЧС дахь ХХХ-ээс давжээ.
10 дугаар сард 24 цагийн дунджийн хамгийн их агууламж 13-р хороолол орчимд 84 мкг/м3 хүрч АЧС дахь ХХХ-тэй харьцуулахад 2.1 дахин их, өмнөх оны тухайн сард ажиглагдсан 24 цагийн дунджийн хамгийн их агууламжтай харьцуулахад 1.2 дахин бага байна.
Агаар дахь хүхэрлэг хийн 2015 оны 10 дугаар сарын дундаж агууламжийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 5 мкг-аар их хэдий ч АЧС дахь ХХХ-ээс 2 дахин бага байна. (Зураг 4).
Хүхэрлэг хийн 24 цагийн дундаж агууламжийг 2015 оны 10 дугаар сард нийт 220 удаа хэмжилт хийснээс 17% нь АЧС дахь ХХХ-ээс давсан тохиолдол ажиглагджээ.
10 дугаар сард 24 цагийн дунджийн хамгийн их агууламж гэр хороолол (Дамбадаржаа) орчимд 41 мкг/м3 хүрч АЧС дахь ХХХ-тэй харьцуулахад 2 дахин их, өмнөх онд ажиглагдсан 24 цагийн дунджийн хамгийн их агууламжтай харьцуулахад 1.3 дахин их байна.
Дэлгэрэнгүй мэдээллийг эндээс татаж авна уу.