УЛААНБААТАР- СӨҮЛ ХОТУУД БОДЛОГЫН ТҮВШИНД ХАМТРАН АЖИЛЛАХ МЭДЭГДЭЛ ГАРГАЛАА

Л.Нармандах
2015-09-23 09:16:42
Нийслэлийн агаарын бохирдолтой тэмцэх газар

 

Сөүлийн орон сууцны корпарцийн захирал Бёнь Чангхымтай орон сууцны корпацийн хоорондын харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсан бол нийслэлийн Засаг даргын Экологи ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэ, Сөүл хотын нийтийн эрүүл мэнд, хүрээлэн буй орчны судалгааны хүрээлэнгийн захирал Квон Жонтой “Улаанбаатар хотын агаарын бохирдлын шалтгаан болон хил дамнасан агаарын бохирдлын найрлагыг тогтоох хамтарсан судалгаа хийх гэрээ”-г үзэглэлээ. Мөн хотуудын онцгой байдлын газрын дарга нар харилцан ойлголцын санамж бичигт гарын үзэг зурсан юм. Ингэснээр цаашид Улаанбаатар Сөүл хотууд байгаль орчин, зам тээвэр, цахим засгийн газар, орон сууц, хөдөө аж ахуйн салбарт тэргүүлэх чиглэлээр хамтран ажиллана.

Улаанбаатар- Сөүл хотын хооронд хамтран ажиллах талаарх хамтарсан мэдэгдэлд: Орчин үед дэлхий нийтээр хотжилт маш хурдацтайгаар явагдаж байна. Хүн амын хэт төвлөрөл үүсч буй хотуудын дийлэнх хувьнь хөгжиж буй орнууд байгаа бөгөөд үүнээс үүдэн хотуудын өмнө орон сууцны хомсдол, замынтүгжрэл, хүрээлэн буй орчны бохирдол, цэвэр бохир усан шугам хоолойн бохирдол зэрэг олон асуудал тулгарч байна.

Сөүл хотын хувьд хязгаарлагдмал нөөц баялагтай хэдий ч бүхий л нөөц бололцоогоо дайчлан дайны дараах хүнд нөхцөл байдлаас өнөөдрийн шинэчлэл өөрчлөлтийг амжилттайгаар бий болгож чадсан ба Улаанбаатар хотын хувьд хурдацтайгаар өөрчлөгдөн хөгжиж байна. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э. Бат-Үүл,Сөүл хотын дарга Пак Вонсүн нар нь 2015 оны 09-р сарын 22-ны өдөр хоёр хотын бодлогын түвшин дэх хамтарсан семинарын өмнөхөн цаашид тогтвортойгоор бодлогын түвшин дэх харилцаагаа өргөжүүлэх үүднээс доорх агуулгыг баталгаажуулан хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээ мэдэгдэж байна.

Хоёр хот нь бодлогын түвшинд харилцан идэвхтэйгээр хамтран ажилласнаар хотын өмнө тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэн, харилцан хөгжихийг эрмэлзэнэ.

Хоёр хот нь хотын хөгжлийг дэмжих үүднээс нийтийн тээвэр, цахим засаглал, хотын аюулгүй байдал, хүрээлэн буй орчныг хамгаалах, хот төлөвлөлт болон орон сууц зэрэг шаардлагатай чиглэлүүдээр бодлогын түвшиндэх харилцааг хөгжүүлэн, төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэх тал дээр мэргэжилтэн, холбогдох байгууллагууд хоорондын хамтын ажиллагааг нэн тэргүүнд авч үзнэ.

Хоёр хот нь харьяа байгууллагууд төдийгүй хувийн хэвшлийн хамтын ажиллагааг дэмжих үүднээс хоёр талын бизнесийн байгууллага хоорондын хөрөнгө оруулалтын төслүүдийг нэмэгдүүлэх тал дээр хичээн ажиллана гэсэн байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Шинэ

Утааны улирал эхэллээ. Та амны хаалтыг өөртөө болон үр хүүхдүүддээ гадаа орчинд байнга зүүлгэж чадах уу?
Чадна
Чадахгүй /эдийн засгийн өртөг өндөртэй/
Чадахгүй /зүүж хэвшээгүй/
Бусад /Та сэтгэгдлээр хариулна уу/
Made Here