BRT буюу тусгай замын автобусны систем 2017 оноос Монгол улсад нэвтэрч эхэлнэ

Л.Нармандах
2015-11-04 07:31:49
Нийслэлийн агаарын бохирдолтой тэмцэх газар

 

Тусгай замын автобусны систем нь газар дээрх метротой ижил зарчмаар ажилладаг буюу тусгай зориулалтын замаар зорчиж, автобусны шалтай ижил төвшинд өргөгдсөн тавцантай зогсоол дээр зорчигчдоо буулгаж суулгадаг байна. Метроны оронд энэхүү системийг барих нь зардал багатай тул хөгжиж буй орнуудад, тухайлбал Индонез, Энэтхэг, Колумб улсуудад өргөн дэлгэрчээ.

Төлөвлөсөн хугацааны дагуу 2016 оны сүүл гэхэд уг системийн дэлгэрэнгүй зураг төсөл бэлэн болох бөгөөд 2017 хавар барилгын ажил эхэлж, 2017 оны 10 дугаар сард эхний зам ашиглалтанд орно хэмээн Ким хэлсэн байна.

Хотын төвд хүрэх

Зам дээрх машины тоог багасгах нь замын түгжрэлийг бууруулахаас гадна утааны асуудал тулгараад байгаа хотын агаарын бохирдлыг багасгахад дэмжлэг болно. Кимийн хэлж буйгаар Улаанбаатарын агаарын бохирдлын 25 хүртэлх хувийг машины яндангаас гарч буй утаа болон машины хөдөлгөөнөөс үүссэн тоос эзэлж байна.  

Гэр хороололд амьдарч буй 180,000 гаруй айл өрхийн ихэнх нь түүхий эсвэл хагас боловсуулсан нүүрсийг түлж гэрээ дулаацуулахад ашигладаг тул ялангуяа өвлийн улиралд агаарын бохирдол илүү их байдаг аж. Агаарын бохирдлын хэмжээг хянадаг www.agaar.mnхэмээх цахим хуудсанд дурдсанаар хотын хойд хэсэгт 2.5 микроноос доош тоосонцорын өдрийн дундаж төвшин 270-г давдаг. Олон улсын стандартын дагуу энэ төвшин 200-г давахад эрүүл мэндэд маш аюултайд тооцогддог байна. 

АХБ-ны мэдэгдсэнээр тусгай замын автобусны системийн 1 км замыг 1-с 5 сая долларын хооронд өртөгтэйгээр бариснаар агаар бохирдуулагч тээврийн хэрэгслийг 18%-р бууруулах аж. 

Ким цааш нь хэлэхдээ, баригдахаар төлөвлөж буй замын дагуу ажиллаж амьдардаг жолоочдын 10-20% нь автомашин ашиглахаа болин тусгай замын автобус руу шилжинэ хэмээн тооцоолсон байна. Энэ нь 2006 оны үед 80,000 гаруй байсан бүртгэлтэй автомашины тоо 2015 оны 5 сарын эцэс гэхэд 480,000 хүрч огцом өссөн хотын хувьд том өөрчлөлт болох аж.

АХБ өнгөрсөн 5 сард барилгын ажил эхлүүлэхэд зориулж зээлийн эхний хэсэг болох 60 сая ам.долларыг олгосон бөгөөд МУ-ын засгийн газраас 10 сая ам.долларыг олгожээ. Мөн үүн дээр нэмж Дэлхийн Байгаль Орчны Сангаас 1.5 саяыг олгохоор болжээ.

Б.Билгүүн

Эх сурвалж: Bloomberg

Шинэ

Утааны улирал эхэллээ. Та амны хаалтыг өөртөө болон үр хүүхдүүддээ гадаа орчинд байнга зүүлгэж чадах уу?
Чадна
Чадахгүй /эдийн засгийн өртөг өндөртэй/
Чадахгүй /зүүж хэвшээгүй/
Бусад /Та сэтгэгдлээр хариулна уу/
Made Here