“АГААР ЦЭВЭР ХОРОО” УРАЛДААН ЗАРЛАГДЛАА

Л.Нармандах
2015-11-26 03:24:23
Нийслэлийн агаарын бохирдолтой тэмцэх газар

ХОЁР. ХАМРАХ ХҮРЭЭ

Нийслэлийн гэр хорооллийн 89 хороо 

ГУРАВ. АЖЛЫН ХЭСГИЙН АХЛАГЧ, БҮРЭЛДЭХҮҮН

Ажлын хэсгийн ахлагчаар Нийслэлийн Агаарын чанарын албаны дарга Ч.Батсайхан, гишүүдэд Агаарын чанарын албаны 2 мэргэжилтэн, Улаанбаатар– Цэвэр агаар төслөөс 2 мэргэжилтэн, Хас банкны Эко бүтээгдэхүүний хэлтсээс 1 ажилтан /зөвшилцсөнөөр/, дүүргүүдийн дэд бүтэц, тохжилтын хэлтсийн мэргэжилтнүүд тус тус оролцоно.  

ДӨРӨВ. АЯНЫ ЭХЛЭХ БОЛОН ДУУСАХ ХУГАЦАА

2015 оны 12 дугаар сарын 01-ны өдрөөс 2016 оны 3 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд зохион байгуулна. 

ТАВ. БОЛЗОЛТ УРАЛДААНЫ ШАЛГУУР ҮЗҮҮЛЭЛТҮҮД

1. Эрчим хүчний хэмнэлттэй зуух хэрэглэж байгаа айл өрхийн тоо нийт өрхийн 80%-иас дээш байх

2. Сайжруулсан зуухны зөв галлагааны талаар иргэд сургалтанд хамрагдсан байдал

3. Эрүүл аюулгүй байдлын индексийн шалгуур үзүүлэлтүүдийг үнэн зөв бөглөсөн байдал

ЗУРГАА. АЯНЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХ АЖЛЫН ЧИГЛЭЛ

Агаарын бохирдлыг бууруулах төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд дүүрэг хороодын оролцоог нэмэгдүүлж үйл ажиллагааг идэвхжүүлэх, эрчим хүчний хэмнэлттэй зуухны хэрэглээ, бүртгэл тооллого, зөв галлагааны өнөөгийн байдалд үнэлэлт, дүгнэлт өгөх, үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах зорилгоор дараах ажлуудыг хэрэгжүүлнэ. Үүнд:

1.Аяны талаарх мэдээллийг дүүргүүдийн болон хороодын шуурхай хуралдаан дээр мэдээлэх.

2. Дүүрэг, хорооны Засаг дарга эрчим хүчний хэмнэлттэй зуухны бүртгэлийг гаргаж, стандартын шаардлага хангаагүй зуух хэрэглэхгүй байхыг анхааруулна. Үүнд:

a. Сайжруулсан зуухнаас бусад зуухыг ахуйн болон үйлдвэрлэл, үйлчилгээнд хэрэглэхгүй байх.

b. Агаарын чанарын стандартыг хангаагүй техник, технологи, тоног төхөөрөмж ашиглахгүй байхыг анхааруулах.

3. Эрчим хүчний хэмнэлттэй зуухны хэрэглээ нийт хэрэглэгчдийн 85% хувиас дээш хэсэг стандартын шаардлага хангасан бүтээгдэхүүн хэрэглэж байвал тухайн Хорооны хэсгийн ахлагчид “Агаар цэвэр хэсэг” өргөмжлөл 500’000 төгрөгийн мөнгөн урамшууллыг олгоно.

4. Эрчим хүчний хэмнэлттэй зуух хэрэглэж байгаа айл өрхийн тоо 80% хувиас дээш 1 хорооны Засаг даргад “Агаар цэвэр хороо” өргөмжлөл 2’000’000 төгрөгийн мөнгөн урамшууллыг олгоно. 

5. Хорооны хэсгийн ахлагч “Агаар цэвэр хэсэг” болох тухай хүсэлтээ тухайн хорооныхоо Засаг даргад гаргах бөгөөд тухайн хэсэгт Эрчим хүчний хэмнэлттэй зуух хэрэглэж байгаа айл өрхийн тоо, зуухны зөв галлагааны талаар иргэд сургалтанд хамрагдсан судалгааг  гаргаж өгнө. Засаг дарга хүсэлтийг баталгаажуулан Нийслэлийн Агаарын чанарын албанд “Агаар цэвэр хэсэг” болох хүсэлтээ гаргана. 

6. Хорооны Засаг дарга “Агаар цэвэр хороо” болох тухай хүсэлтээ Нийслэлийн Агаарын чанарын албанд гаргах бөгөөд тухайн хороонд хамрагдах нийт “Агаар цэвэр хэсэг” -үүдийн жагсаалтыг, мөн бусад хэсгүүдийн нийт хэрэглэгчдийн судалгааг жагсаалтын хамтаар хавсаргаж өгнө.

7. Нийслэлийн 2015 оны “Агаар цэвэр хороо” шалгаруулах болзолт уралдааныг эрүүл аюулгүй байдлын индексийн шалгуур үзүүлэлтийг  02 дүгээр сарын 25 өдрийн дотор Нийслэлийн Статистикийн газраас авч ЭАБИ-ийн программ ашиглан дүгнэнэ.

8. Нийслэлийн Агаарын чанарын алба “Агаар цэвэр хэсэг”, “Агаар цэвэр хороо”  болох хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын хэсгийн ахлагч ажлын 15 хоногийн дотор хүсэлтэд дүгнэлт гаргана. Хүсэлтийг баталгаажуулсан дүгнэлт гарсан бол өргөмжлөл, урамшууллыг ажлын 3 хоногийн дотор Ажлын хэсгийн ахлагч гардуулж, энэ талаар нийслэлийн Засаг даргын экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэ даргад танилцуулна.

ДОЛОО. АЯНЫ ҮР ДҮН

1. Агаарын бохирдлыг бууруулах төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд дүүрэг, хороодын оролцоо нэмэгдэж, үйл ажиллагаа идэвхжинэ.

2. Эрчим хүчний хэмнэлттэй зуухны хэрэглээ, тэдгээрийн зөв, аюулгүй хэрэглээ хэрэглэгчдэд хүрч, иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудын идэвх чармайлт дээшилнэ.

3. Эрчим хүчний хэмнэлттэй зуухны мэдээллийн сангийн мэдээллүүд шинэчлэгдэнэ.

4. Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулахад чиглэсэн ажлуудын үр дүнг иргэдэд мэдээлнэ.

Уг аяны нэгдсэн үр дүнг Нийслэлийн Засаг даргын экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогчид 2016 оны 3 дугаар сарын 20-ны дотор багтаан танилцуулж, цаашид авах арга хэмжээний талаар дүгнэлт гаргана. 

НАЙМ. АЯНЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХ ЗАРДЛЫН ТООЦОО, ТӨСӨВ

Зардлын товчоо

Нэг удаагийн зардал /төгрөг/

Нийт шагналын /зардлын тоо

Нийт санхүүжилт /төгрөг/

Хариуцах байгууллага

1.      

Агаар цэвэр хэсэг өргөмжлөл

50 000

3

150 000

Улаанбаатар хотын “Цэвэр агаар” төсөл-3,5 сая

 

Хас банк-3,0 сая

2.      

Агаар цэвэр хороо өргөмжлөл

50 000

3

150 000

3.      

Агаар цэвэр хороо 1-р байр мөнгөн урамшуулал

2 000 000

1

2 000 000

4.      

Агаар цэвэр хэсэг мөнгөн урамшуулал

500 000

1

500 000

5.      

Агаар цэвэр хороо 2-р байр мөнгөн урамшуулал

1 500 000

1

1 500 000

6.      

Агаар цэвэр хэсэг мөнгөн урамшуулал

300 000

1

300 000

7.      

Агаар цэвэр хороо 3-р байр мөнгөн урамшуулал

1 000 000

1

1 000 000

8.      

Агаар цэвэр хэсэг мөнгөн урамшуулал

200 000

1

200 000

9.      

Эрүүл аюулгүй байдлын индексийн шалгуур үзүүлэлтүүдийг нягтлан шалгах

50 000

6

300 000

10.   

Ажлын хэсгийн гишүүдийн тээврийн зардал

1 000

10 гишүүн

40 өдөр

400 000

Нийт зардал

6,500,000

 

Хэсгийн ахлагч нарын урамшуулал

Стандартын шаардлага хангасан бүтээгдэхүүн нийлүүлэгч компаниуд аяны санхүүжилтэд хандив болон хэсгийн ахлагч нарт урамшуулал өгч болно.

 

Удирдамжийг эндээс татаж авна уу.

Шинэ

Утааны улирал эхэллээ. Та амны хаалтыг өөртөө болон үр хүүхдүүддээ гадаа орчинд байнга зүүлгэж чадах уу?
Чадна
Чадахгүй /эдийн засгийн өртөг өндөртэй/
Чадахгүй /зүүж хэвшээгүй/
Бусад /Та сэтгэгдлээр хариулна уу/
Made Here