УЛААНБААТАР ХОТЫН АГААРЫН БОХИРДЛЫГ БУУРУУЛАХАД ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭНИЙ САНАЛЫН ТАЛААР ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Л.Нармандах
2016-05-25 09:25:52
Нийслэлийн агаарын бохирдолтой тэмцэх газар

Зөвлөлдөх уулзалтад нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэ, Нийслэлийн Агаарын чанарын алба, Цаг уур орчны шинжилгээний газар, Уул уурхайн яам, Жайка төслийн холбогдох албаныхан, Төрийн бус байгууллагын төлөөлөл оролцлоо.

Зөвлөлдөх уулзалтаар Агаарын бохирдлыг бууруулах 20 гаруй саналыг хэлэлцлээ. Эдгээрээс утаагүй зуухны шинэ технологи, автомашины утаа шүүх төхөөрөмж, автотээвэрт нано шатахуун нэвтрүүлэх, нүүрс цэвэрлэх технологи, хийн түлш зэрэг саналууд оролцогчдын сонирхлыг их татаж байлаа. Энэхүү зөвлөлдөх уулзалтаар орчин үеийн шинэ дэвшилтэт технологи, аж ахуйн нэгж, иргэдийн хэрэгжүүлж байгаа шинэлэг төсөл хөтөлбөрүүдтэй танилцах боломжийг олгож байлаа. Тус зөвлөлдөх уулзалтанд иргэд аж ахуйн нэгжүүд арга хэмжээний саналаа илтгэл байдлаар танилцуулахаас гадна “Japan flare” төслийн багийнхан утаа шүүх төхөөрөмжөө, “ЖАЙКА” төслийн багийнхан DPF-Дизель хөдөлгүүрийн тортог шүүгч төхөөрөмжөө ажиллуулж үзүүлэн байдлаар танилцууллаа. 

 

Энэхүү зөвлөлдөх уулзалтаас цаашид хэрэгжих боломжтой төсөл, арга хэмжээний саналыг шалгаруулж Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны хуралдаанд өргөн барьж, хэлэлцүүлэхээр төлөвлөж байна.

 

 

 

 

 

 

 

 

 

Шинэ

Утааны улирал эхэллээ. Та амны хаалтыг өөртөө болон үр хүүхдүүддээ гадаа орчинд байнга зүүлгэж чадах уу?
Чадна
Чадахгүй /эдийн засгийн өртөг өндөртэй/
Чадахгүй /зүүж хэвшээгүй/
Бусад /Та сэтгэгдлээр хариулна уу/
Made Here