БАЯНХОШУУНЫ ГЭР ХОРООЛЛЫН БҮСЭД ОРЧНЫ АГААРЫН ЧАНАРЫГ ХЭМЖИХ ИЖ БҮРЭН, АВТОМАТ СУУРИН ХАРУУЛЫН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙГ ХҮЛЭЭН АВАХ НЭЭЛТИЙН АРГА ХЭМЖЭЭ БОЛЛЛОО

Л.Нармандах
2016-05-05 03:41:37
Нийслэлийн агаарын бохирдолтой тэмцэх газар

Нээлийн ажиллагаанд Нийслэлийн засаг даргын экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэ, Японы элчин сайдын яамны эдийн засгийн хамтын ажиллагааны 1 дүгээр нарийн бичгийн дарга Фүкасава Хироши, ЖАЙКА олон улсын байгууллагын Монголын төлөөлөгчийн газрын дарга Сато Мүцүми, Нийслэлийн агаарын чанарын албаны дарга Ч.Батсайхан нар үг хэллээ.

Энэ автомат суурин харуул нь Баянхошууны гэр хорооллын байршилд орчны агаарын бохирдлыг  24 цагийн турш тасралтгүй маш өндөр нарийвчлалтайгаар хэмжин интернэт орчинд шууд дамжуулах үүрэгтэй юм.  Тухайн орчны агаарын бохирдлыг тодорхойлсноор шийдвэр гаргагчдад одоогийн байгаа агаарын бохирдлыг шийдвэрлэх, иргэдийн эрүүл мэндийг хамгаалахад шаардлагатай мэдээлийн  санг бүрдүүлэх чухал ач холбогдолтой юм.

СХД-ийн 7 хороонд байрлах энэхүү байршил нь Улаанбаатар хотын агаарын бохирдлын хэмжээгээр маш өндөр гэр хороолын сууршлийн бүсэд орох бөгөөд өвлийн улиралд Баянхошууны Баруун, Зүүн салааны гэр хорооллын айл өрхийн нүүрсний утаа уулынхаа хөндийг дагаж энэ орчимд тогтдог бөгөөд энэ хавийн айлуудын утаатай нийлээд түүхий нүүрсний шаталтаас үүдэлтэй өндөр агууламжтай агаар бохируулагч бодис хуримтлагддаг. Дан ганц түүхий нүүрс гэлтгүй хучилтгүй сул шороон хөрс, үнс, хог тээвэрлэлтээс  үүдэлтэй тоосжилт энэ орчимд маш өндөр хэмжээнд хуримтлагддаг юм. 

Энэхүү байршлыг тогтоох, суурин харуулыг угсарах ажилд Нийслэлийн Агаарын чанарын албаны мэргэжилтнүүд болон Японы төслийн мэргэжилтнүүд хамтран ажилласан.

Үүнээс гадна Улаанбаатар, Сөүл хотуудын хамтын ажиллагааны хүрээнд Сөүл хотын захиргааны 100 хувийн хөрөнгө оруулалтаар Хил дамнасан агаарын бохирдлыг судлах, 2 хотын агаарын бохирдлын эх үүсвэрийг хэмжих зорилгоор Орчны агаарын чанарын хэмжилтийн суурин харуулын тоног төхөөрөмжийг СБД-ийн 16-р хороо Дарь Эхийн рашааны орчимд байрлсан бөгөөд энэ сарын сүүлээр ашиглалтанд орно.

 

Шинэ

Утааны улирал эхэллээ. Та амны хаалтыг өөртөө болон үр хүүхдүүддээ гадаа орчинд байнга зүүлгэж чадах уу?
Чадна
Чадахгүй /эдийн засгийн өртөг өндөртэй/
Чадахгүй /зүүж хэвшээгүй/
Бусад /Та сэтгэгдлээр хариулна уу/
Made Here