Японы Олон Улсын Хамтын Ажиллагааны байгууллага “ЖАЙКА”-ын “Улаанбаатар хотын Агаарын бохирдлын хяналтын чадавхийг бэхжүүлэх төсөл" (2-р үе шат) эцсийн шатны үнэлгээний дүнг танилцуулах Хамтран Зохицуулах хорооны 9 дүгээр хуралдаан 2017 оны 1 дүгээр сарын 26-ны 9 цагт Хангарьд ордны 14 давхрын “Б” зааланд боллоо. Хуралд Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан, ЖАЙКА-ын Монгол дахь
төлөөлөгчийн газрын дарга САТО МҮЦҮМИ, ЖАЙКА-ын эцсийн шатны үнэлгээний багийн ахлагч ЯМАДА ТАЙЗО, Нийслэлийн Агаарын бохирдлыг бууруулах газрын дарга М. Дэлгэрэх, Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын дарга Д. Даваасамба болон холбогдох эрх бүхий гишүүд оролцлоо.