Орчны бохирдлын эсрэг хүчээ нэгтгэе” чуулган боллоо

Л.Нармандах
2019-04-10 11:23:18
Нийслэлийн агаарын бохирдолтой тэмцэх газар

Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо, Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газар, Нийслэлийн Мэдээлэл, технологийн газар, Нийслэлийн Статистикийн газар хамтран зохион байгуулж буй “Орчны бохирдлын эсрэг хүчээ нэгтгэе” чуулган 2019 оны 04 дүгээр сарын 9-ний өдөр үйлдвэрчний эвлэлийн соёлын төв ордонд боллоо. Чуулганы арга хэмжээнд БОЯЖ-ын Сайд, Үндэсний хорооны дарга Н.Цэрэнбат, УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга, Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр УИХ-аас байгуулагдсан ажлын хэсгийн ахлагч М.Оюунчимэг, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Ч.Гантулга нар оролцов.

Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооноос нийслэлийн төвийн 6 дүүргийн гэр хорооллын айл өрхөд хяналт тавих, судалгаа авах, зөвлөгөө өгөх үүрэг бүхий 4604 хүний бүрэлдэхүүнтэй хяналтын баг ажиллуулахаар төлөвлөж байгаа бөгөөд Чингэлтэй дүүргээс энэ ажил эхэлж байна. Энэ өдрийн чуулганд Чингэлтэй дүүргийн гэр хорооллын нутаг дэвсгэрт хяналт тавих, амьдрах орчны судалгаа хийх 648 ажилтан, хороодын дарга нар, бусад холбогдох албан тушаалтнууд оролцлоо. Чуулганаар хяналтын ажилтнуудад чиг үүрэг өгөхөөс гадна агаар, орчны бохирдолтой тэмцэхээр хийж хэрэгжүүлж буй ажлын талаар мэдээлэл өглөө.

Шинэ

Утааны улирал эхэллээ. Та амны хаалтыг өөртөө болон үр хүүхдүүддээ гадаа орчинд байнга зүүлгэж чадах уу?
Чадна
Чадахгүй /эдийн засгийн өртөг өндөртэй/
Чадахгүй /зүүж хэвшээгүй/
Бусад /Та сэтгэгдлээр хариулна уу/
Made Here